Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг 56.2 хувийн санал байнгын хорооны гишүүд дэмжлээ. МАН-ын хувьд Ард нийтийн асуулга явуулахыг дэмжихгүй байгаа бол АН-ын гишүүдийн хувьд Үндсэн хуульдаа шинэчлэл хийх цаг болсон гэж үзэж байгаа юм. Тухайлбал, Н.Батбаяр гишүүн \”Ард нийтийн санал асуулга явуулахыг дэмждэггүй Ардын нам гэж байдаг юмуу. Төр ард түмэн хоёрын дунд түймэр дэгдэх гээд байна шүү дээ” гэсэн бол Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей \”Энэ бол аль нэг намын асуудал биш. Бүх ард түмний асуудал байх ёстой. Тиймээс намаар талцалгүй ард нийтийн санал асуулга явуулахыг дэмжих нь зөв юм” гэв. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор зургаан асуудал хэлэлцэх байснаас эхний асуудлаа хэлэлцээд завсарлав.