Ижилийн цаана xоцорсон элгэн хайрт Халимаг минь
Ихэр юм шиг заяагдсан эрхэм олон Буриад минь
Эзэрхэгийн эрхэнд тасарсан энгүй их Тува минь
Эх орондоо үлдсэн эрх чөлөөт Халх минь
Атаатан биш амраг алаг махны Татарууд минь
Алтай нутгаар нэрийдсэн Аугаа олон ястнууд минь
Афганистанд нутагшсан эрэлхэг мянган Хазар минь
Алс хол Хансын аялгуут сайхан Тувачууд минь
Халхавч хэрэм минь болсон хамаг олон Өвөрчүүд минь
Харийн нутагт хуваагдсан Харчин, Горлос, Дөрвөдүүд минь
Хаан төрийн довтолгооноор хагацан давхисан угсаатнууд минь
Хаа холын нутгаар харилан суусан бутархай минь
Дэлхийн нуруунд нутагшсан Дээд Монгол түмэн минь
Дээлтэй бумбын орон Дэлхийн олон Ойрад минь
Ду, Дунсяан, Ёогор… нэр өртсөн ард минь
Түм түмэн ёрлолоор түүхээ мартсан ахан дүүс минь
Түрэг, Тунгус гаралтай тун ч ойрхон найзууд минь
Төрийн их тулгуурыг түшиж явсан андууд минь
Хамаг Монгол улсын хана нь болсон андууд минь
Хагацаж тасарч болохгүй хайран их гүрэн минь
Хаан Чингисээс өгсөн хайран цусны үсэрхий минь
Хатан Бөртэгээс ургасан улаан махны тасархай минь
Эвтэй байвал хүчтэй элэг зүрхний цохилоо минь
Эргэж зангидахаар тэмүүлэх эрч хүчний тулах цэг минь
Хөлөнбуйр, Байгалиас цөсөө авсан Монгол минь
Хөхнуур, Ханасаас дэвэн нисэх шувууд минь
Хөдөө арал, Бурхан халдуныг зорин тэмүүлэх амь минь
Нас насандаа жаргамаар нартын сайхан орон минь
Навч бүхэнд нь шингэсэн уртын дууны эгшиг минь
Наран саран утсанд хорвоо эргэх хуур минь
Уул уулын өндөлзөөнөөр ургаж өөдлөх орон минь
Ус усны чимээнээр лугшин урсах газар минь
Хөх тэнгэрээс заяасан хүний дээд МОНГОЛ минь
Хөрст эхээ хамгаалсан хүчит их МОНГОЛ минь
Түүхийг бид мартсан ч түүх биднийг мартаагүй
Түмний дунд цацагдсан ч төрийн голомт алдраагүй
Төрөхөөс үхэх хүртэлх алт мэт орон минь
Үхэхээс төрөх хүртэлх амь насны голомт минь
МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР!!!
Эх сурвалж: Өвөр Монголчууд