Жүжигчин Чарли Шин телевизийн шууд ярилцлагын үеэрээ өөрийгөө ДОХ туссан гэдгийг хэллээ. Энэ талаараа \”Надад энэ гурван үсгийг хэлэхэд хүнд байгаа ч энэ бол ДОХ. Сүүлийн үед толгой байнга өвдөх болсноор би эмнэлэгт хандаж шинжилгээ хийлгэсэн. Тархитай холбоотой ямар нэгэн асуудал үүссэн байх гэж таамаглаж байсан ч эмч нар надад ийм үр дүн танилцуулсан\” гэж ярьсан байна.
Мөн ДОХ өвчтэй гэдгийг нь мэдээд өөрийг нь болон гэр бүлийнхнийг нь ялгаварлан гадуурхахгүй байхыг үзэгчдээсээ хүсчээ.