АНУ-ын Тагнуулын алба Японы өндөр тушаалын
улстөрчдийг тагнаж байсан баримтууд Wikileaks сайтад тавигдсантай
холбоотойгоор Ерөнхийлөгч Б.Обама Токиогоос албан ёсоор уучлалт гуйлаа гэж The
Express Tribune сонин мэдээллээ.
Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга \”Цагаан
ордны тэргүүн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ руу утсаар ярьж, энэхүү мэдээлэл
Японд маш их дуулиан тарьсанд харамсаж байгаагаа Ерөнхий сайдад
илэрхийлсэн.
Ш.Абэ хариуд нь хэрвээ энэ мэдээлэл үнэн бол хоёр орны харилцан итгэлцэлд
таагүй нөлөө үзүүлнэ гэж хэлсэн” хэмээн ярьсан байна. Энэ нь яг албан ёсны
уучлал гуйлт мөн байсан эсэхийг тэрбээр хэлээгүй аж.
АНУ-ын тусгай албад Японы улстөрчдийг хэрхэн тагнаж, чагнаж байсан баримтууд
\”Зорилго-Токио” гэсэн ерөнхий нэрийн дор өнгөрсөн сарын 31-ний өдөр WikiLeaks
сайтад тавигдсан. Үүний дараа буюу энэ сарын 5-ны өдөр Японы Ерөнхий сайд Шинзо
Абэ АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Байден руу утас цохиж, Wikileaks сайтад тавигдсан
мэдээллүүд үнэн эсэхийг сайтар нягталж шалгахыг шаардсан юм.
эх сурвалж: everyday.mn