АНУ. Вьетнам дахь
АНУ-ын Консулын визийн асуудал хариуцаж байсан Мишэль Т.Шестак вьетнамчуудад
виз олгохдоо нийтдээ 3 сая гаруй ам.долларын хээл хахууль авсан хэргийн улмаас
5 жил 4 сарын хорих ял авчээ. 2013 оны 11 дүгээр сард хийсэн хяналт шалгалтын
үеэр АНУ-д аялах цагаачлалын бус виз мэдүүлсэн 500 орчим иргэнээс хээл хахууль
авсан болох нь тогтоогдсон юм.
Прокуроруудын үзэж
байснаар Шестак нь уг үйл ажиллагаанаасаа нийтдээ 3 сая гаруй ам.долларыг олсон
бөгөөд эдгээр мөнгөө Хятад, Тайландаар дамжуулан угаасан аж. Шестак нь 2010 оны
8 дугаар сараас 2012 оны 9 дүгээр сарын хооронд Вьетнамын Хо Ши Мин хот дахь
АНУ-ын Консулын Цагаачлалын бус визийн асуудлыг хариуцан ажиллаж байсан бөгөөд
виз мэдүүлэгчдээс хээл хахуульд 15000-70000 ам.доллар авч байсан нь тогтоогдсон
байна.
Эх сурвалж: everyday.mn