Уг нь улс төржилгүй хийх
ёстой, нэн шаардлагатай ажлуудын нэг Төв цэвэрлэх байгууламж барих асуудал.
Гэвч аль хэдий нь улс төр ороод, ажлыг гацаагаад эхэлчихжээ.
Төв цэвэрлэх байгууламжийг
шинэчлэх ажилд 312.4 сая ам.доллар шаардлагатай. Гэвч улсад, нийслэлд тэр
хэмжээний мөнгө байхгүй гэдэг нь маш тодорхой болсон. Наадам зохион байгуулах,
хэнд ч хэрэггүй рейлбус авах, хогны уут үйлдвэрлэх, цэцэг тарихад зарцуулдаг
тэрбум тэрбум төгрөг нийслэлд байдаг мөртлөө, яг нийслэлчүүдийн өмнө тулгамдаж
буй ганц асуудлыг шийдвэрлэх гэхээр эдийн засгийн хямрал, төсөв мөнгөний
гачигдал яриад тун хүнд.
Улс ч мөн ялгаагүй. Ямар
үр өгөөжтэй нь мэдэгдэхгүй АСЕМ-ын уулзалтад маш их хөрөнгө мөнгө зарцуулж
байга атлаа, улсынхаа нийслэлийг өмхий үнэрээс салгах болохоор л дээрх хямралаа
ярьж шалтаг тоочдог болчихож.
Эндээс цэвэрлэх
байгууламжийг шинэчлэхэд сэтгэл дутаад байна л гэж дүгнэмээр. Яг үнэндээ 300
гаруй сая ам.доллар манай бий. Гэвч цэвэрлэх байгууламжид зарцуулж байснаас
сонгуулийнхаа ажилд төсөвлөсөн нь тэдэнд ашигтай байгаа нь мэдээж.
Тэгвэл энэ мөнгийг өөрсдөө
гаргахаа больё. Өөр улс орноос буцалтгүй, эсвэл хөнгөлттэй зээл тусламж авч
байгаад шийдвэрлэе гэсэн саналууд гарч, ирэх хавраас ажил нь эхлэхээр болсон
сурагтай. Гэвч ийм саналыг энэ жил л гэнэт ухаан орж гаргаад байгаа биш
бололтой юм.
С.Оюуныг сайд байхад л
яригдаж, бараг л шийдэгдчихсэн байсан асуудал болж таарлаа. Тодруулбал,
Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Төв цэвэрлэх байгууламжийг концессоор хувийн
хэвшлийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлэх санал гарч, Засгийн газар баталсан
байж.
Гэтэл тэр баталсан
асуудлыг Шийдлийн Засгийн газар байгуулагдмагцаа хүчингүй болгожээ. Өөрөөр
хэлбэл явах гэж байсан ажлыг Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоод зогсоох шийдвэр
гаргасан байгаа юм.
Харин удалгүй олон нийтийн
анхаарал энэ асуудал дээр төвлөрч, хотын төвөөр өмхий ханхалж эхэлмэгц, Ерөнхий
сайд маань \”баатар” дүрээр гарч ирж, Төв
цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлыг концессоор шийдвэрлүүлэхээр болсноо
мэдэгдэж \”шоудав”.
Төрийн бодлогын залгамж
чанар энэ тэр бол манай засаг төрд үнэхээр \”нойль”. Гэвч нийслэлчүүдийн өмнө тулгамдсан Төв
цэвэрлэхийн асуудлаар шоудана гэдэг үнэхээр харамсалтай. Хэрвээ ажил анх
батлагдсан даруйдаа явсан бол өнөөдөр ядаж сууриа цутгачихсан, иргэдийн нүдэнд
итгэл найдвар харагдах байлаа.
Гэвч иргэдийн өмнө
тулгамдсан гол асуудлуудыг сонгуулийн жилд ойртуулж, сурталчилгаа болгодог энэ \”заваан
юм”- аа болих хэрэгтэй.
Энэ хооронд чинь Улаанбаатарчууд
өмхийгээр амьсгалж, туул голд нийслэлчүүдийн \”өтгөн” цутгагдсаар л байна. /Дэлхийн 00-ийн өдөрт зориулав./
А.Аюуш