Францын нэрт хөлбөмбөгчин Зинедин Зидан Испаний
Мадрид хотын \”Реал” багт эргэн ирэхээр болсон сайхан мэдээ дуулдлаа. Гэхдээ энэ
удаа тоглогчоор бус харин ахлах дасгалжуулагчаар ирж байгаа аж.
Одоо Реалын ахлах дасгалжуулагчаар Раффейл Бинетис
ажиллаж байгаа ч он гараад түүний гэрээ дуусах юм байна. Тиймээс багийн
удирдлагууд худалдаж, Зизи-г ахлах дасгалжуулагчаар авах шийдвэрийг гаргасан
байна.
Харин Зизи-ийн хувьд \”2015-2016 оны тоглолтын
улирал явагдаж байгаа тул, тоглолт дуусахаар шинэ ажилдаа орно” гэж мэдэгдсэн
байна. Тэгэхээр Раффейл Бинетисийн гэрээ дуусмагц, Виктор Фернандес түүний
үүргийг түр орлон гүйцэтгэх бололтой.
Зизи 2013 онд холбогдох сургалтанд сууж, шалгалт
өгснөөр дасгалжуулагч хийх тусгай зөвшөөрлөө авчээ. Тэр ондоо Рейлаас Зизид
дасгалжуулагч болгох хүсэлт тавьсан ч татгалзсан хариу өгч байсан байна.