Б.Батзаяа нарт холбогдох хэргийн талаар Улсын Ерөнхий прокурорын
газрын, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Т.Сүхбаатартай
уулзаж тодруулга авлаа.
–Өчигдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга мэдээллийн зарим
сайтуудад прокурорын байгууллагын талаар өгсөн мэдээлэл олны анхаарлыг татаж
байна. Энэ мэдээллийн талаар тодруулна уу?

-УИХ-ын гишүүн Х.Баттулга 2015 оны 11 дүгээр сарын 19-ний
өдөр зарим мэдээллийн сайтад өгсөн ярилцлагадаа \”Өдрийн сонин\”-ы 2015
оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн дугаарт гарсан нэр бүхий 5 хүний дансаар мөнгө
угаагдсан гэдэг мэдээллийг прокурорын байгууллагаас бэлтгэж гаргуулсан болохыг
тухайн сонины зүгээс хэллээ гэсэн байна. Энэхүү ярилцлага нь бодитой бус
мэдээлэлд тулгуурласан, прокурорын байгууллагын нэр хүндэд халдсан,
үндэслэлгүй, худал мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Прокурорын байгууллага хэрэг бүртгэх, мөрдөн
байцаах ажиллагаанд хяналт тавьж ажилладаг бөгөөд аливаа мөрдөн байцаалтын
ажиллагаа дуусаагүй хэргийн талаар буюу хүний нэр төр, алдар хүндэд халдсан
мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд өгдөггүй болохыг онцолж хэлье.

– \”Улс
төрийн тойм\” сонины 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 202 дугаарт
МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяангийн ярилцлагад \”… Монголд
АТГ, Прокурор гэдэг нам байна гэж харахаар байгаа.\” гэжээ. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юу?

– Авилгатай тэмцэх газар, Прокурорын байгууллага нь
төрийн албаны тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг, хуулиар хүлээсэн өөр өөрийн чиг
үүрэгтэй байгууллагууд болно. Прокурорын байгууллага нь эрүүгийн хууль
тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үүргийн дагуу Авилгатай тэмцэх
газрын гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьдаг
байгууллага гэж хэлэх байна.

Эх сурвалж: Улсын Ерөнхий
прокурорын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба