Энэ жилийн 8 дугаар сард Бугат хотын шинжлэх ухаан, технологийн хүүхдийн ордны 4 багш автомат удирдлагатай загварын онгоцны нисгэгчийн үнэмлэх олгох сургалтад суун, амжилттай төгсөн үнэмлэхээ авсан байна. Энэхүү сургалтыг анги нь Өвөр Монголын Загварын Онгоцны Спортын холбооноос зохион байгуулсан бөгөөд үнэмлэхийг нь Дундад улсын агаарын спортын холбооноос олгосон байна.– Агаарын спортын хөгжлийг дагаад загварын онгоцны спортод маш олон асуудал оршиж байна гэж Өвөр Монголын Загварын онгоцны спортын холбооны ажилтан танилцуулсан байна. Дундад улсын Агаарын спортын холбоо болон Дундад улсын Агаарын хөдөлгөөнд хяналт тавих хороотой хамтран тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр зорьсон бөгөөд загварын онгоц \”жолоодоход” ч үнэмлэх авах хэрэгтэй гэж тогтоосон байна.Өвөр Монголын Загварын онгоцны холбоо нь ӨМӨЗО-ны цорын ганц үнэмлэх олгох эрхтэй улсын байгууллага болно. Мэргэжлийн түвшний онолын болон нислэгийн тест зэрэг шалгалт өгч үнэмлэхийг авах боломжтой ажээ. Үүнээс гадна Дундад улсын Агаарын спортын холбоо нь Өвөр Монголын загварын онгоцны хорхойтнуудад хяналт тавьж, Өвөр Монголын агаарын спортыг цаашид хөгжүүлэхээр хичээж байна.
Эх сурвалж: solongonews.mn