• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 14
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

    Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

    Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

    Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

    Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна

    Монголыг зорих жуулчдын тоо нэг саяд дөхлөө

    Хамтарсан экспепиц Халхгол сумын нутагт эрлийн ажлаа үргэлжлүүлж байна

    Т.Ням-Очир: Сурагчдын жишиг меню-д сардаа нэг удаа дотор гэдсээр хоол өгөхөөр оруулсан

    Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна

    Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусгавар болно

    Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

  • Улс төр
    Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид цэргийн гавьяаны одон хүртээлээ

    Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

    Б.Жаргалан: Шатахуун, цахилгаан, дулааны үнийн нэмэгдэлтэй холбоотой шок хараахан эхлээгүй байна

    М.Энхцэцэг: ЭХЯ хууль зөрчин говийн бүсийн сэргээгдэх эрчим хүчний сонгон шалгаруулалтыг нууцаар зарласан

    Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

    Н.Учрал: Ирэх онд тэтгэвэр дунджаар 1,335,400 төгрөг болно

    Н.Учрал:Одоо 39 эмнэлэг барьж байна, үүн дээр шинээр 34 эмнэлэг барина

    Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмнэ

    Аудит: Засгийн газарт танах боломжтой зардлууд байна

    Л.Амар: 2027 оны төсөв баян айлын эрх хүүхэд шиг аашилж, байдгаа барж буйн жишээ юм

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

    Непалд болсон үерийн улмаас олон зууны хүний амь эрсэджээ

  • Эрүүл мэнд
    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

    Ж.Энхбаяр сайдыг бизнесийн эрх чөлөөний хаалгыг нээж өгсөн хэмээн “Засгийн газрын Хүндэт өргөмжлөл”-өөр шагнажээ

    С.Цэнгүүн: Анандбазар гэж хүн өчигдөр над руу залгаж дарамталлаа. Ийм муухай дээр үеийн арга барил чинь явахгүй

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Сахал Б.Эрдэнэбилэг эх орондоо иржээ

    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

No Result
View All Result

Эсэргүү дуу дууллаа гэж эндэж яллагдсан Өвөрмонголчууд минь

by
2015-11-22 12:32
in Энтертайнмент
0
SHARETWEET

\"\"

Өнгөрсөн жил \”Хурд” хамтлагийн дуучин Д.Цогоотой ярилцаж суухад тэрбээр \”Гадаад дотоодод тоглолт хийж явахад хамтлагийн хөгжим гоё дуугараад, үзэгчид дэмжээд ирэхээр их гоё байдаг. Үзэгчид унтчихсан юм шиг байвал дуулахад хүртэл урамгүй. Өвөрмонголчууд бол аймаар. Дагаж дуулаад л, давалгаа үүсгэн босч ирээд байдаг. Яг л Барууныхан шиг. Нэг хэцүү юм нь гэвэл цагдаа нар нь тойроод зогсчихно. Тэгээд босч ирсэн үзэгчдийг суулгах гээд байдаг. Өвөр Монголд тоглоход Соёлын яам нь бидний бүх дууг хянана. Улс төрийн дуу дуулж болохгүй. Эх орны тухай дуу дуулж болохгүй. Хайр сэтгэл, аав ээжийн тухай дуу бол чөлөөтэй” гэж өгүүлж билээ. Нээрээ ч Өвөр Монголд улс төрийн дуу, эх орны тухай дуу дуулж болдоггүй юмсанж.
Гэхдээ болгоё гэвэл болох л доо. Харамсалтай нь болгосныхоо дараа Хятадын цагдаа нарт байцаагдана. Тэгээд мөнөөх дуулсан дууны үг нь эсэргүү шинжтэй байвал шоронд орно. За яахав, улс төрийн дуу дуулж болдоггүй юм байж. Харин эх орны тухай дуу дуулж яагаад болдоггүй юм бол? Ухаандаа \”Хурд” хамтлаг Өвөр Монголд очоод, \”Үүнээс илүү хөх тэнгэр гэж үгүй, Эх орноос минь сайхан нутаг хаана ч үгүй” гэж дуулж болохгүй нь байна шүү дээ. Сонин байгаа биз. Ухаандаа \”Ар Монголоос илүү хөх тэнгэртэй, сайхан нутаг хаана ч үгүй юм байна” гэсэн сэтгэгдэлийг өвөрлөгч нарт төрүүлчихнэ гэж Хятадын коммунистууд болгоомжилдог бололтой. Инээдтэй ч юм даа, чааваас гэж. Тэгсэн мөртлөө хятадууд Ар Монголд ирэхдээ эх нутгийн тухай дуу дуулж, шүлэг уншиж болоод байдаг. Жишээ нь манай улсад айлчлаад буцсан БНХАУ-ын дарга Си Жин Пин-ийг хар л даа.
Тэрбээр УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр үг хэлсэнийхээ дараа \”Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд, Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд, Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд, Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд” гэх мөртийг уншсан. Тэнд байсан манай УИХ-ын эрхэм түшээд алга нижигнүүлэн ташиж харагдсан. Зарим хүн үүнд ихэд шүүмжлэлтэй хандаж байсан бөгөөд \”Си Жин Пин Монгол орныг өөрийнхөө нутаг гэж боддог юм болов уу, эсвэл ирээдүйд өөрийнхөө нутаг болно гэж мөрөөддөг юм болов уу” гэж егөөдөх хүн ч гарч байлаа. За энэ ч яахав. Харин сүүлийн үед эсэргүү дуу дуулаад эндэж осолдож буй өвөрлөгч түмнийхээ тухай өгүүлсү.
Хятадын коммунистууд Монгол үндэстнийхээ эрх ашгийн төлөө үгээ хэлсэн зүрх зоригтой өвөрмонгол залуусыг нухчин дарах бодлого явуулсаар олон жил болж байна. Сүүлийн үеийн жишээ гэвэл \”Босоцгоо, миний Өвөр Монгол” нэртэй хип хоп дуу зохиож дуулаад, үүнийгээ интернетээр цацсан хэдэн залууг Хятадын цагдаа нар эрэн сурвалжилсаар байгаа ажээ. Өвөр Монголын Багшийн их сургуульд суралцдаг байсан тэдгээр залуус, 

\”Бид энэ хорвоог үзэн ядна 

Энэ амьдрал эрээн бараан нулимс хатна 
Ингэж бодохоор элдэв муу совин татна 
Нийгэм журмын харанхуйд дарагдсан миний өвөрмонголчууд 
Нэг нэгнээсээ дээгүүр гарах гэж мэдрэл алдан шонхолзоод 
Харин хятадын өмнө болохоор донголзоод 
Хайран сайхан нутаг шороо өмөлзөөд 
Босоцгоо миний дарлагдсан өвөрмонгол 
Босоцгоо миний торлогдсон өвөрмонгол 
Босоцгоо миний маллагдсан өвөрмонгол 
Ахан дүүс халх хүмүүс биднийг хужаа гэж дууддаг 
Аа яахав зүгээр дууддаг бизээ гэж бид боддог 
Үнэндээ тийм биш тэдний санаа биднээс тэрсэлсэн 
Үлгэр түүхээ мартаж биднийг сэгсэрсэн 
Нэг мянга есөн зуун дөчин долоо 
Нийгэм журмаар өөртөө зассан нохой долоо 
Тэр л цагаас энэ хятадууд биднийг даралсан даралсан 
Эрх чөлөөний наран үүлэн цаагуур баларсан баларсан 
Мэлтэлзсэн монгол цус миний цээжин дотор буцалж байнав 
Тамирдсан монгол мөхөх гэнээ эзэн Чингис хаана байнав 
Зорьсон зүйлээ тэмцэж байгаад ямар ч байсан бид буцахгүй 
Зурсан зураг энэ л хэмээн ноомой сууяа гэж бид хуцахгүй 
Өөрсдийнхөө гараар бид шинэ хилийн шугамаа зурая 
Өнгөрсөн зууны түүхийг дээд тэнгэрийн зарилгаар уръя 
Босоцгоо миний дарлагдсан Өвөр Монгол 
Босоцгоо миний торлогдсон Өвөр Монгол 
Босоцгоо миний маллагдсан Өвөр Монгол…” гэж дуулсныхаа төлөө Хятадын цагдаа нарын заналт дайсан болж хувирчээ. Дээрхи залуус цагдаа нараас зугтаад ууланд бүгсэн сураг гарч байсан. Одоо чухам баригдсан эсэх нь тодорхойгүй. Мөн 2011 оны хавар Өвөр Монголд томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдэж байлаа. Тэр цагаас хойш Хятадын эрх баригчид үндэсний цөөнх бүхий бусад бүс нутагт эсэргүүцлийн хөдөлгөөн халдварлахаас ихэд болгоомжилдог болжээ.
Тэд Өвөр Монголын өөртөө засах мужид онцгой байдал тогтоохын зэрэгцээ Шинжаан Уйгур, Түвд зэрэг мужуудад тавих хяналтаа давхар чангатгажээ. Ялангуяа жагсаал анх явагдсан Шилийн гол аймгийн Шилийн хотод Их дээд сургууль төдийгүй, арван жилийн сургуулийн сурагчдыг ч хяналтаас гадуур уулзах, нэг дор бөөгнөрөхийг зөвшөөрөхгүй байгаа юмсанж. Олон улсын хүний эрхийн Эмнести байгууллагынхан Шилийн гол аймгийн удирдлагуудтай холбогдож бодит мэдээлэл авахыг хүсэхэд аймгийн захиргааны хэвлэлийн төлөөлөгч \”Энд бүх зүйл хэвийн байна” гэсэн хариулт өгдөг болжээ. Бослого тэмцэл нь аргагүй их хүчинд дарагдаж, олон хүн баригдаж, хоригдож шалгагдаж, мөрдөгдөж байгаа ч өвөрмонголчууд маань зориг төгөлдөр байгаа нь сайн хэрэг. Саяхан нэг өвөрмонгол залуу Шилийн хотын хойд хэсэгт орших овоог тахих үеэр тус хотын тухай нэгэн эсэргүү дууг дуулсаныхаа төлөө цагдаа нарт байцаагджээ. Тэрхүү дуу нь, \”Шилийн голийн ус нь шавар шороогоор дүүрч байна, Шинэхэн мэндэлсэн хот нь Хятадын шойшогоор дүүрч байна” гэсэн үгтэй. Жижигхэн хөлтэй хятад хүүхнийг шойшог гэдэг ажээ. Шилийн хотын хуучин нэр нь Бэйсийн сүм гэдэг бөгөөд хотын хойд хэсэгт эрт дээр үеэс тахиж ирсэн нэгэн овоо байдаг. Овоог ойрын жилүүдэд сэргээж тахидаг болжээ.
Тиймээс Хятадын цагдаа, тагнуулынхан овооны тахилгыг маш нарийн хянаж цагддаг болж. Түүнчлэн 2008 оны олимпийн үед Хятадын цагдаа нар арай дэнджээ. Алуулж, шоронд хоригдож, дүрвэсээр байгаад бараг арав, хориодхон үлдсэн Өвөр Монголын тэмцэгч нар ч түвдүүдийг дууриаж байгаа нь тэр гээд бас зүгээр суусангүй. Тэд Хятадын цагдаа нараас далдуур эсрэг утгатай шүлэг уншиж, эх орны тухай дуу дуулахын зэрэгцээ эх орончдын бэлтгэл болгож \”Сүрдэшгүй” хэмээх уран зургийн хэвлэмэл эхийг байшингийн булан тохойд нууцаар наагаад бас амжсан байгаа юм. Өвөр Монголын эх оронч сэтгэлтэй зураач нар одоогоос хэдэн жилийн өмнө, \”Сүрдэшгүй” хэмээх уран зургийг бүтээсэн юм. Энэхүү зурагт Хятадын колончлогчдын эсрэг тэмцэж яваа аймшиггүй зоригт өвөрлөгч нарыг бэлгэдэн дүрсэлсэн байна. Уг зургийн эх хувь нь эдүгээ Ар Монголд маш нууц газар хадгалагдаж байдаг гэх бөгөөд Хятадын цагдаа нар үүнийг олох гэж нэлээд эрэл хайгуул хийсэн боловч одоо болтол олохгүй байгаа юмсанжээ. Харин эх хувиас нь хуулбарлаж хэвлэсэн зураг мэр сэр байдаг бөгөөд уг зургийг Өвөр Монголын эх орончид хотын зарим гудамжинд сэмхэн наагаад зугтдаг гэнэ. Одоогоос хоёр жилийн өмнө Хөх хотоос ирсэн нэг багш залуу уг зургийг Монголд авчирч манай нэг зураачид бэлэглэхдээ \”За, энэ зураг маш үнэтэй, бэлэг дэмбэрэлтэй зураг шүү. Наад зургаас чинь болж манай нутагт хэд хэдэн хүн шоронд суусан. Энэ зурагт Бээжингийн удирдагчдын үнэн нүүр царайг харуулсан болохоор Хятадын цагдаа нар урж тасдан шатаадаг юм. Танай улс арай ч зураг шатаахдаа тулаагүй бололтой” гэсэн гэдэг.
Өвөрмонгол залуус зөвхөн сүүлийн үед л ингэж эсэргүү дуу дуулаад байгаа хэрэг биш ажээ. Эсэргүү дуу дуулах явдал нь Өвөр Монголд тэртээ наяад оноос эхтэй юм байна. Жишээ нь 1985 оны 8-р сарын 5-нд Шилийн гол аймгийн албан хаагч Баатар, Улаангэрэл нар нутгаасаа оргож \”Тоёото” машинаар БНМАУ-ын хилээр сэм нэвтрэн Сүхбаатар аймгийн нутагт нэлээд гүн орж яваад Монголын талд баригджээ. Тэд БНМАУ-д суугаа НҮБ-ын төлөөлөгчийн газраар уламжлан Өвөр Монголд хүний эрх хөсөрдсөөр байгааг уламжлах зорилготой явсан байна. Гэвч манай НАХЯ-ныхан тэднийг Хятадын хилийн алба, аюулаас хамгаалахынханд хүлээлгэн өгчээ. Хятадын цагдаа нар Баатар, Улаангэрэл нарын гарыг гавлахад хоёр залуу Монгол улсын зүг ширтэн \”Цэрэг эрийн дуу” дуулж эсэргүүцлээ илэрхийлжээ. Тэгтэл хятадууд Баатарын гарыг хуга цохисон гэдэг. Тэгээд хоёр залууг эх нутгаасаа урвасан, цэрэг армийн эсэргүү дуу дуулсан гэдгээр найман жилийн ялаар шийтгэсэн байна. Цэргийн дуу гэснээс, \”Хилийн зүг юуны тулд, Хэний төлөө цэрэг эрчүүд, Бүхээгтэй ногоон машинтайгаа, Бүрэнхий үдшээр хаачина вэ” гэдэг дуу уг нь Халх голын дайн, Японы түрэмгийлэгчдийн эсрэг зохиогдсон дуу билээ. Харин энэхүү дуу нь хуарангийн социализмын үед манай хилийн цэргийн сүлд дуу болж байсан тул Хятадын эсрэг шинжтэй болчихжээ. Тухайн үед Монгол, Хятад хоёр хоорондоо дайсагналцаж байсан болохоор арга ч үгүй юм. Дуу хүртэл ингэж цаг үеийнхээ үзэл суртлын дуулгавартай зарц болдог байна шүү. 
1989 оны 4-р сарын 16-нд Өвөр Монголын Багшийн их сургуулийн оюутнууд их эзэн Чингисийн мэндэлсний 825 жилийн ойг тэмдэглэх гэж цуглараад байх үед Хятадын аюулаас хамгаалахынхан, цагдаа нар ирж Чингисийн хөргийг булаах зэргээр авирлажээ. Үүний эсэргүүцэл болгож оюутнууд эх орны тухай дуу дуулж, улс төрийн суулт хийснээр \”Үндэсний үзлийг дэвэргэж байна” гэсэн зэм сонсож, уг суултыг зохион байгуулсан Багшийн их сургуулийн багш Улааншувууг хятадууд ажлаас нь зайлуулж мөрдөн байцааж байсан байна. Түүнчлэн 1989 оны 5-р сарын 2-нд Багшийн их сургуулийн үүдний харуул цагдаа нар \”Байранд орой болсон хойно дуу дууллаа” гэж өвөрмонгол оюутнуудыг баривчлан нэвширтэл зодсоны учир 1000 гаруй оюутан ХКН-ын Өвөр Монголын хороонд эсэргүүцэл илэрхийлж байжээ. Мөн онд Хөх хотод Үзэмчин хошууны монгол оюутнууд цуглан эв эе, найрамдлыг бэлгэдэн \”Дөрвөн дуу” хэмээх уулзалт наадам зохиож байтал Хятадын цагдаа нар бүсэлж аваад \”Монголчууд хөдөө нутагтайгаа холбоо тогтоон Хөх хотыг морьтой дайрах гэж байна” гэж гүтгэн мөнхүү наадмыг хүчээр тараажээ. Үүнээс хойш Хөх хотод монгол үндэстэн наадам, уулзалт хийж болохгүй гэж хориглосон байна. Өвөр Монголын тэмцэгч, номын дэлгүүрийн эзэн Хадаа 1995 онд Хөх хотод олон зуун хүн оролцсон жагсаал зохион байгуулсны улмаас 15 жилээр яллагдсан бөгөөд түүнийг шоронд хорьсоны дараа 200 гаруй коллежийн оюутнууд номын дэлгүүрийнх нь үүдэнд цугларч, их эзэн Чингисийн зургийг бариад эх орны тухай монгол дуу дуулцгааж байсан гэдэг. 
Дашрамд өгүүлэхэд манай дуучин С.Жавхлан Монгол туургатан ахан дүүсээ дуу хуураар нэгтгэх том үйлсийг бүтээхээр \”Хамаг Монгол” төслийг санаачилж, Халимагийн дуучин Ш.Бадамхаалга, Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөр Монголын дуучин М.Баясгалан, Тувагийн төв театрын дуучин М.Сайдаш нарын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж \”Хамаг Монгол” хэмээх дуу бүтээсэн нь сайшаалтай.
Эднээс Өвөр Монголын дуучин М.Баясгалан \”Эсэргүү дуу дуулчихсан, би одоо яана аа” гэж Хятадын цагдаа нараас айж эмээж яваа сураг сонсогдож байлаа. С.Жавхлан тэргүүтэй дээрхи таван дуучин \”Хамаг Монгол” дуугаа Буриадын Улаан-Үд, Тувагийн Кызыл хотод нүүр бардам дуулжээ. Харин тэд Өвөр Монголын Хөх хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглох байсан ч хятадууд \”Дэлхийн байгаль орчныг хамгаалах нээлттэй уулзалт болж байна” гэсэн шалтгаанаар \”Хамаг Монгол” дууг хавчиж хязгаарлахаа бас мартсангүй.
Эцэст нь хэлэхэд Ж.Соёлт тэргүүтэй Өвөр Монголын шинэ үеийн эх орончид хэлэх үгээ боогдуулж, харах нүдээ халхлуулж, дуулах дуугаа хориглуулж, аргагүй л мөхлийнхөө зам руу гулсаад байх шиг ээ. Тэдэнд С.Цогтсайхан агсаны \”Хонхны дуу” л яг тохирохоор болжээ. Уг нь Өвөр Монголд үндэстнийхээ төлөө тэмцэж чадахуйц шижигнэсэн залуус олон байгаа ч Ж.Соёлтын \”Бид өөрсдөө дуугарахгүй байгаагийн хирээр улам бүр дордож байна. Өвөр Монголын аж үйлдвэрийн хотод идэр насны монголчууд зөвхөн хятад хэлээр ярьдаг болсон. Зарим нь бүр өөрсдийгөө хятад хүн гэж үздэг болсон” гэх мэдэгдэл нэгийг өгүүлж байна бус уу?

ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ

Undesten.mn
ShareTweet

Related Posts

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна
Нийгэм

2026-09-13 19:28
Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид цэргийн гавьяаны одон хүртээлээ
Онцлох мэдээ

Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид цэргийн гавьяаны одон хүртээлээ

2026-09-13 16:13
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна
Нийгэм

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

2026-09-12 19:27
}

Шинэ мэдээ

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалт 40 хувьтай байна

by undesten
2026-09-13 19:28
0

Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид цэргийн гавьяаны одон хүртээлээ

Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид цэргийн гавьяаны одон хүртээлээ

by undesten
2026-09-13 16:13
0

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилга угсралтын ажил 83 хувьтай байна

by undesten
2026-09-12 19:27
2

Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

Оюутолгойн гэрээнд 17 жилийн дараа өөрчлөлт оруулж, Монголын талын өгөөжийг ₮13 их наядаар нэмэгдүүлэхээр тохиролцжээ

by undesten
2026-09-12 16:01
0

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

Б.Пүрэвдагва: Улаанбаатараас баруун тийш гарах шинэ гарц буюу зургаан эгнээтэй хурдны зам барихаар төлөвлөсөн

by undesten
2026-09-11 13:08
1

Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

by undesten
2026-09-11 12:35
0

Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

by undesten
2026-09-11 11:37
0

Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

Буйр нуурт живсэн техник хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна

by undesten
2026-09-11 11:29
0

Монгол Улсад ирсэн ОХУ-ын жуулчдын тоо хамгийн их байна

Монголыг зорих жуулчдын тоо нэг саяд дөхлөө

by undesten
2026-09-11 11:25
0

НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

by undesten
2026-09-11 11:08
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай