Амжилт гэдэг бүтэлгүйтлээс зайлсхийх тухай биш юм.
Бид бүгд л бүтэлгүйтдэг. Бид аялахдаа, замын хонхор мөргөж,
буруу зүгрүү эргэж эсвэл батерейгаа шалгахаа мартдаг.
Бүтэлгүйтлээс бүхэлдээ
зайлсхийж байгаа хүн бол өөрийнхөө тэр замыг хэзээ ч орхихгүй хүн юм. Тэгэхээр
жинхэнэ асуудал бол таны бүтэлгүйтэх тухай биш юм. Жинхэнэ асуудал бол та
амжилттай бүтэлгүйтэх тухай юм (бүтэлгүйтлээсээ ашиг гаргах). Nelson Boswell
–ийн үзсэнээр \”Агуу хүн, дундыг баримтлагч хүн хоёрыг ихэнхдээ хэрхэн хувийн
үзэл бодлын алдаануудыг хийж байгаа нь ялгаж тусгаарлаж өгдөг” гэсэн байдаг.
Хэрвээ та амжилттай аялалаа үргэлжлүүлэхийг хүсч байвал, бүтэлгүйтлийн дараа ч
урагш давшдаг байхад суралцах хэрэгтэй.
Амжилтгүй хүмүүс бүтэлгүйтэхээс айдаг бөгөөд тэд бүхэл
амьдралынхаа туршид эрсдэл, томоохон шийдвэрүүдээс зайлсхийж явдаг. Тэд амжилт
бол олон олон бүтэлгүйтлийн дараа дахиж оролдлого хийхэд гарч ирдэг гэдгийг
мэддэггүй.
Хэрвээ та зөв хандлагатай байх юм бол, бүтэлгүйтэл сүйдтэй зүйл биш
гэдгийг санаарай. Үнэндээ бүтэлгүйтэл бол амжилт руу үсрэх тавцан юм.
Манлайллын мэргэжилтэн Warren Bennis янз янзын салбар дахь 70 шилдэг
гүйцэтгэгчтэй уулзаж ярилцахад тэдний хэн нь ч өөрсдийнхөө бүтэлгүйтлийг алдаа
гэж үзээгүй гэнэ. Тэд бүтэлгүйтлээ \”Туршлага олж авсан” \”Олж авсан зүйлдээ
төлсөн төлбөр” \”Тойруу зам” мөн \”Өсч дэвшихэд хүргэх боломжууд” байсан гэж
тодорхойлжээ.
Амжилттай хүмүүс бүтэлгүйтлээ толгойруугаа чихдэггүй.
Бүтэлгүйтлийн сөрөг үр дагаварт амьдрахын оронд, юу болж өнгөрөв мөн яагаад
хэрэгжсэнгүй талаар бодож, тэд амжилтын шагналууд дээр анхаарлаа хандуулдаг:
алдаанаасаа суралцаж, мөн өөрийгөө болон нөхцөл байдлаа хэрхэн сайжруулж чадах
талаар боддог.
Таныг амжилтанд хүргэх хөтөч
ӨНӨӨДӨР БҮТЭЛГҮЙТЛИЙГ АЛИВААГ СУРЖ ЧАДСАН ТҮҮХ ГЭЖ ХАРАХЫГ
ХИЧЭЭ
Эх сурвалж: \”Өдөр бүр Жонн Максвеллтай хамт\” номын
хэсгээс