Өршөөлийн
хуулиар 3000 гаруй хүн суллагдсан. Тэдний нэг нь \”Гал үндэстэн” холбооны
тэргүүн Ц.Мөнхбаяр юм.Тэрээр төрийн тусгай хамгаалалттай бүсэд гал зэвсэг
хэрэглэсэн гэх үндэслэлээр шүүхээс ял сонссон билээ.
Ц.Мөнхбаяр
шоронгоос суллагдсан даруйдаа нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаад
байсан юм. Тэгвэл түүний нэхэмжлэлийг өнөөдөр Дүүргийн анхан шатны шүүхийн
иргэний хэргийн хоёрдугаар шүүх хэлэлцлээ.
Ц.Мөнхбаяр
нь хариуцагчаар татсан нөхдүүдтэй эвлэрлийн гэрээ байгуулж, уучлалт гуйхыг
шаардсан байна. Шүүх нэхэмжлэлийн дагуу хариуцагч нөхдүүд Ц.Мөнхбаяраас \”уучлалт
гуйх ёстой” гэсэн тогтоолыг гаргажээ. Ингэснээр Ц.Мөнхбаярын нэр төр сэргэж
байгаа аж. Шүүхийн тогтоол долоо хоногийн дараа гарах гэнэ.