Тайванийн үндэсний номын сан, зохиолчдын Фэн клуб Монголын яруу найрагчдыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Тайванийн нэрт яруу найрагч Юы Си-д хурдан удмын морь бэлэглэснээ уламжилж, батламжийг Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг гардуулж баяр хүргэжээ. Монгол-Тайванийн яруу найрагчид хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, уран зохиолын бүхий л төрөлд хамтран ажиллахаар боллоо.
Энэ үеэр хоёр орны яруу найрагчдын шүлгийн уншлага болж яруу найрагч А.Эрдэнэ- Очир, М.Уянсүх, Ч.Дагмидмаа, Б.Сарантуяа нар шүлгээ уншиж сонирхуулсан юм. Монголын яруу найрагчдын шүлэг, зохиол, хөрөг зураг, уран бичлэгийн үзэсгэлэн нээгдэж тус үзэсгэлэнд оролцсон О.Содномпил, Г.Мөнхцэцэг, Б.Сарантуяа, Ч.Дагмидмаа нарын бүтээлүүд Тайванийн үндэсний номын санд хадгалагдан үлдлээ.
эх сурвалж: urlag.mn