Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг Г.Шийлэгдамбын авлигын хэрэгт холбогдуулан АТГ-аас
Тэгвэл түүнийг цагдан хорих 14 хоногийн хугацаа дуусч байгаа бөгөөд өнгөрсөн баасан гарагт прокурорын байгууллагаас түүнийг яллагдагчаар тооцон, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжлүүлэн хорих хүсэлтээ хүргүүлсэн байна.
Харин түүний өмгөөлөгч нь шүүгчээс татгалзах хүсэлт гаргасантай холбоотойгоор шүүхээс түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэж чадаагүй юм. Өнөөдөр тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар шүүгчээс татгалзах хүсэлтийг шийдвэрлэж, улмаар Г.Ганчимэгийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэх байсан.
Тэгвэл Г.Ганчимэгийг АТГ-аас яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг 2 сараар сунгалаа. Уг асуудлыг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, шүүгч н.Олзод дээрх шийдвэрийг гаргасан байна.
Тэрээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжлүүлэн 60 хоног хоригдох юм. Мөрдөн байцаалтын явцад шаардлагатай гэж үзвэл хугацааг дахин сунгах боломжтой юм.