Олон улсын хүүхдийн VI наадам ОХУ-ын
Буриад улсын Кабаны районы Байгаль нуурын эрэг дээрх үзэсгэлэнт \”Энхалук”
зуслангийн Биеийн тамир, спортын цогцолборт амжилттай явагдаж байна.
БНХАУ, Монгол, ОХУ-ын өсвөрийн
бөхчүүд өрсөлдсөн чөлөөт бөхийн тэмцээнд манай улсаас тус бүр 9 хөвгүүн, охид
оролцсоноос 44 кг-ын жинд Архангай аймгийн бөх Ширбазарын Шүрэнцэцэг алт,
хөвгүүдийн 46 кг-ын жинд мөнгө, хөвгүүдийн 54 кг-ын жинд Орхон аймгийн
\”Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн бөх Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ,охидын 62
кг-ын жинд Налайх дүүргийн Баярбаатарын Сарнай нар хүрэл медаль хүртжээ.
Тус тэмцээнд Багануур дүүргийн
Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч Н.Ариунболд, Дархан-Уул аймгийн
Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч Ё.Батдархан, Өвөрхангай аймгийн
Биеийн тамир, спортын хорооны албаны дарга Э.Баттүшиг, Налайх дүүргийн Биеийн
тамир, спортын хорооны дасгалжуулагч Д.Мөнхбаяр, \”Ховд нутгийн бөх” дэвжээний
дасгалжуулагч Г. Гантогтох нар дасгалжуулагчаар, МҮДС-ийн багш, олон улсын
шүүгч Б.Эрдэнэболд шүүгчээр оролцсон байна.