Аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс хамтран санаачилсан \”Ховд аймгийн бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн” 9 дүгээр сарын 27-ны өдөр ЗДТГ-ын хурлын их танхимд болж байна. Зөвлөгөөнд 17 сумын 130 гаруй бизнес эрхлэгчид оролцож байна.
Ховд аймгийн бизнес эрхлэгчдийн зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа нээж зөвлөгөөнд оролцогчдод баяр хүргэж, амжилт хүссэн бол Ховд аймгийн жижиг, дунд үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого цаашдын чиг хандлага сэдвээр аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан илтгэл мэдээлэл хийж бизнес эрхлэгчдийн дунд тулгамдаж байгаа асуудлуудаар харилцан санал солилцлоо. Мөн \”Ховд аймгийн бүтээн байгуулалт, цаашдын хөгжлийн чиг хандлага”, \”Статистикийн салбарын эрх зүйн орчин, бүтэц, чиг үүрэг, мэдээллийн нэгдсэн сан”, \”Бизнесийн эрсдэлгүй таатай орчин бүрдүүлэхэд стандарт баталгаажуулалтын байгууллагын гүйцэтгэх үүрэг, \”Мэргэжлийн хяналтын байгууллагын бодлого, чиг үүрэг цаашдын зорилт”, \”Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар хийгдэж буй ажил”, \”Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” зэрэг сэдвүүдээр аймгийн Засаг даргын байгууллага, хэлтсийн дарга нар илтгэл тавьж мэдээлэл хийлээ.