УИХ-ын дарга М.Энхболдын охин Э.Хулан 2016 оны орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан юм.
Тэгвэл тэрээр саяхан өнгөрсөн хугацаанд тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлаа сонгогчиддоо тайлагнажээ. Тодруулбал, СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Э.Хулан нь тойргийнхоо сонгогчидод эрүүл амьдрах гарын авлага тарааж, хүчилтөрөгчийн коктейлээр дайлсан байна. Мөн тэрээр жүжигчин Г.Ундармаатай хамтран эмэгтэйчүүдэд гоёлын даашинз бэлэглэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шинэ жилд оролцуулах боломж олгож, хөгжлийн бэрхшээлтэй таван иргэнд эвхэгддэг тэргэнцэр бэлэглэсэн гэх зэргээр ажлаа тайлагнажээ.Гэхдээ түүний хийсэн эдгээр “өгөөмөр” тайлангийн талаар цахим ертөнцөд шүүмжлэлтэй хандах хүмүүс олон байна.