Монголын тайзны акулуудын нэг, Топ модель, СТА, жүжигчин гээд маш олон тодотголтой Д.Пүрэвсүрэнг танихгүй хүн ховор биз ээ. Мөн тэрээр гурван хүүхдийн ээж, сайн гэрийн эзэгтэй билээ. Топ маань тун удахгүй шинэ уран бүтээлээрээ үзэгчид та бүхэнтэйгээ уулзах гэж байна. Түүний хамгийн сүүлийн уран бүтээл болох \”Хожлын нүүдэл” УСК ирэх сарын 4-нд нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа.
Арван жилийн л ширээнээс алдар хүндийн титэм зүүсэн топ модель, жүжигчин маань йогаар хичээллээд нэг жилийг ардаа үджээ. Тун удахгүй түүний Йогын хичээл шинээр цацагдах \”V тв”-ээр гарах сурагтай. Ингээд та бүхэндээ топ бүсгүй йогаар хичээллэж буй зургийг сонирхуулая.
Мөн та бүхэндээ сонирхуулахад йогоор хичээллэхэд бие сайхан өв тэгш болохоос гадна сэтгэл санаа тайвширдаг. Йог нь анхаарлаа нэг цэгт төвлөрүүлж, биеийн бүх булчин шөрмөсийг ажиллуулсан дасгалуудыг хийснээр бие болон сэтгэлийн тэнцвэрийг олох, хадгалах гол үндэс болдог аж.