Нийслэлийн
Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэх байрны цагдаа, ахлах ахлагч Н.Хувьзаяа гэгч
нэгэн иргэний нүд рүү нулимс асгаруулагч цацаж, гэмтээсэн хэрэг гарсан билээ. Тэрээр энэ сарын 14-ны өдөр
эрүүлжүүлэхэд саатуулсан иргэнийг шаардлага биелүүлсэнгүй хэмээж, гарыг нь гавлаж байгаад нүд рүү нулимс
асгаруулагч цацсан байна.
Уг явдлын дараа гэмтсэн гэх иргэн нүд нь
юм харахгүй болж, эмнэлэгт үзүүлтэл хараагүй болсон гэх оношийг тавьжээ.
Тиймээс түүний ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.
Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээлийн
төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад \”Тухайн
иргэн камерт тамхи татсан. Тиймээс ахлах ахлагч Н.Хувьзаяа болихыг шаардаж, удаа дараа шаардлага
тавьсан юм билээ. Гэвч шаардлагыг хүлээж аваагүйн улмаас нулимс асгаруулагч
ашигласан гэж мэдүүлсэн. Гэхдээ бид тухайн цагдааг албан тушаалаа хэтрүүлэн
хэрэглэж, бусдын бие махбодид гэмтэл учруулсан хэргээр эрүү үүсгэн шалгаж
байгаа” гэв.