Афганы Үндэсний Батлан хамгаалах, аюулгүй байдлын хүчний дүрэмт хувцас өмссөн хоёр этгээд Өмнөд Афганистан дах цэргийн баазад гал нээж НАТО-н хоёр Америк цэргийн амийг хөнөөжээ.
Олон улсын цэргийн хүчнээс өгсөн мэдээллээр уг хэрэг өнгөрсөн лхагва гарагт болсон бөгөөд Пентагоноос ахмад Жефф Дэвис гэмт этгээдүүдийг хэн болох талаар мэдээллийг өгөөгүй байгаа аж.
НАТО-с уг хэргийг \”цэргийн бааз доторхи халдлага” гэж нэрлэж байгаа юм.
Афганы талаас халдлага үйлдэх ямар нэгэн сэжигтэй зүйл ажиглагдаагүй хэмээв.
НАТО-с мэдэгдэж буйгаар гэмт этгээдүүд цэргийн бааз дотор, олон улсын цэргийн машинаар халдлага үйлдэж, гал нээсэн бөгөөд уг дайралтанд хоёр АНУ цэрэг амь үрэгдсэн гэв.
Уг \”цэргийн бааз доторхи халдлага” энэ жилийн дотор гурав дах удаагаа гарч байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-н гурван цэргийн албан хаагч Кабул хотын нисэх буудалд Афганы цэргийн гарт амь үрэгдсэн бол дөрөвдүгээр сард мөн нэгэн Америк цэрэг Афган цэргийн халдлаганд өртөж амиа алдсан ажээ.