АНУ-д жил бүр зохион байгуулагддаг \”хар баасан гариг\” гэх хямдралын арга хэмжээг манай худалдаа үйлчилгээний байгууллагууд ч хэрэгжүүлэх боллоо. Гэвч хямдрал гэхээсээ иргэдийг хуурсан, хуучин үнээ өсгөж бичиж хулхидсан л арга хэмжээнүүд болох юм.
Гадны улсуудад зохион байгуулагдсан \”хар баасан гариг\”-ын хямдралаас иргэд сэтгэл ханамжийг дээд зэргээр авдаг. Харин манайд зохион байгуулагддаг хямдрал гэх нэртэй арга хэмжээнүүдээс иргэд уур бухимдал л авч байна.
Тэгэхээр ийм \”худал\” арга хэмжээг цаашид зохион байгуулах хэрэг байна уу. Мөн хямдруулсан нэртэй хуучин үнийг нь өсгөж бичээд иргэдээ хуурсаар байх уу. Хэн энд хяналт тавьж, хэн иргэдийг хуурч, түүгээр бизнес хийгчдэд хариуцлага тооцох вэ.