Уг нь хуулиар Монгол Улсын Ерөнхий сайд
хийсэн ажлаа УИХ-д л тайлагнах ёстой. Гэвч сүүлийн үед телевизээр ард иргэдэд тайлангаа
тавьдаг болж. Энэ бол шууд л хууль зөрчиж байгаа хэрэг. Гэхдээ хууль зөрчлөө
гээд маргалдаад явах хүн олдохгүй л дээ.
Харин иргэд Засгийн газар сайн ажиллаж
байна уу, муу ажиллаж байна уу гэдгийг телевизээр сүржин мэдэгдэл сонссон
сонсоогүй мэдэж байгаа. Тиймээс ч засгийн эрх барьж байгаа олонх болсон намд сонгуулиар
л дүнгээ тавьж санал өгөх эсэхээ
шийдвэрлэдэг.
Гэвч ард түмэндээ хийсэн ажлаа тайлагнаж
байгаа мэт \”жүжигчилсэн тоглолт” үзүүлсээр л байна. Энэ \”жүжиг\” хоёр ч Засгийн нүүр
үзчихлээ. Зарим нь иргэддээ ажлаа
тайлагнаад сайн байна гэж хүлээж авч байгаа ч ихэнх нь бэлтгэсэн өгүүлбэрээ ч
тодхон уншиж чадахгүй нүд нь гүйсэн энэ үйлдлийг \”шал дэмий” хэмээн хүлээн авч
байна.
Иргэддээ хүртээлгүй өр, зээл, хөрсөн
дээр буухгүй хоосон амлалт, уран цэцэн үгс даанч бодит амьдрал дээр өөр юм даа.Сайхан ярих, сайхан бадарчлах ч яахав түүний араас ирэх \”хүнд ачаа\”-г ард иргэд чинь дийлэх болов уу
даа, яадаг бол.
А.Аюуш