Экс Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын Монгол Улсад хийсэн хамгийн том гавьяа бол мэдээж Зөвлөлтөд төлөх ёстой Монголчуудын \”Их өр”-ийг тэглэсэн явдал юм. Тухайн үед Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ өрийг тэглэж чадсанаараа ард түмнийхээ дотор хаан мэт тахигдаж, бурхан мэт шүтэгдэж л амтай болгоноор шагшуулж байлаа.
Тэгвэл түүний байгуулсан гавьяа ердөө шоу төдий байжээ. Тодруулбал, энэ сарын 22-24-ний хооронд ОХУ-ын Чита хотод болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 19 дүгээр хуралдаанд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцоод ирсэн.
Энэ үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улс ОХУ-аас рублийн зээл авах хүсэлтэй байгаа тухайгаа мэдэгдээд \”Бид өнгөрсөн жил рублийн зээл авахаар Оросын эрх баригчдад хандсан. Чухам хэдий хэмжээний гэдгийг ч хэлсэн. Харамсалтай нь асуудалтай байна. Учир нь Орост төлөх Монголын түрүүчийн өрийг хүчингүй болгох асуудал шийдэгдээгүй. Энэ тухай хэлэлцээрийг Оросын Төрийн Дум батлах ёстой\” хэмээн мэдэгдсэнийг ТАСС уламжилжээ.
Түүнчлэн \”Монголд дахин зээл олгох нь худалдааг рубль болон төгрөгөөр хийдэг болгон хөнгөвчилнө. Оросын хууль дүрмээр бол хуучин өрийг хүчингүй болгоогүй нөхцөлд шинээр зээл авах талаар асуудал тавих боломжгүй. Ойрын хугацаанд энэ асуудал шийдэгдэнэ хэмээн найдаж байна” хэмээгээд хурлын протоколд хэдий хэмжээний зээл авах хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.