Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Кирсан Илюмжинов энэ сарын 5-нд Монголд хүрэлцэн иржээ. Тэрээр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг болон Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр нарыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Кирсан Илюмжинов Монгол Улсад шатрын спортыг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцож, цаашид шатрын спортын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.