Байгаль хамгаалагч залуу амиа алдсан хэрэг гараад удаж буй ч хэрэгтэн олдоогүй байгаа билээ. Энэ хэрэгт олон нийт төдийгүй УИХ-ын зарим гишүүн хүртэл анхаарлаа хандуулж байна. Талийгаач залуу нийслэл дэх гэрээсээ \”Машинаа гаражид хийгээд ирье” хэмээн гараад зургаан хоногийн дараа Хөвсгөлөөс амиа алдсан байдалтайгаар олдсон юм. Энэ нь гадны нөлөөтэй хэмээн ар гэрийнхэн нь үзэж, цагдаагийн байгууллагаас гомдол гаргаад байгаа билээ. Гомдлын дагуу УМБГ-аас ажлын хэсэг байгуулагдан байгаль хамгаалагч залуугийн амиа алдсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэдгийг өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл талийгаач залуугийн амиа алдсан хэрэгт \”Гацуурт”-ын Л.Чинбат анхаарлаа хандуулж эхэлжээ. Тэрбээр өөрийнхөө цахим хуудаснаа \”Талийгаач залуугийн амиа алдсан талаарх мэдээллийг өөрийн зүгээс 10 сая төгрөгөөр худалдан авна” гэж бичжээ.