Өнөөдрөөс баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, маргаашнаас төв, говь, зүүн зүгийн нутгаар, 12 дугаар сарын 2-нд зүүн зүгийн нутгаар цас орно. Түүнчлэн 12 дугаар сарын 1, 2-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар секундэд салхи 16-18 метр хүрч цасан шуурга шуурна. Энэ үеэр Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Ерөнхийдөө маргаашнаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Э.Төгс