Сүүлийн жилүүдэд монгол улс маань бодибилдинг, фитнессийн спорт маш хурдацтайгаар хөгжиж байгаагийн нэг илрэл нь Монгол улсын тамирчид тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцож медаль авч байгаа билээ. Монголын Бодибилдинг Фитнессийн холбооны нарийн бичиг Э.Алтангэрэл өөрийн фэйсбүүк хуудаснаа Тайваны төв телевизэд өгсөн ярилцлагаа постлосон байна.
Тэрээр \”2017 онд ДАШТ-ийг Монголд зохион байгуулахаар эрх авснаа мэдэгджээ. ДАШТ-д Монгол улс маань маш өндөр амжилт үзүүлж
– Алт
– Мөнгө
– Хүрэл
– Шагналт байр гуравтайгаар ганзага дүүрэн буцлаа.
Биднийг дэмжсэн, бидэнтэй цаг минут бүр сэтгэл зүрхээрэй хамт байдаг та бүхэндээ талархлаа илэрхийлж байна. 2017 онд ДАШТ-д Монгол Улс та бүхнийг сэтгэл зүрхээрэй угтан авах болно\” хэмээн Тайван улсын төв телевизид ярилцлага өгсөн байна.
Undesten.mn