• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 11 сарын 21
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

    Бодь Интернэшнл ХХК: Иргэн Х.Нямбаатарын мэдээлэлд дурдагдсан машины зураг, цүнхтэй мөнгө нь баримт нотолгоогүй, зохиомол яриа, илт гүтгэлэг юм

    Иргэн Г.Ган-Очирыг нэг сарын хугацаатай цагдан хорьж шалгаж эхэлжээ

    Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ

    МСНЭ: Сэтгүүлчдийг цагдан хорихоо зогсоо!

    Ахуйн хэрэглээний жижиг газ тэсэрч, нэг иргэн гэмтжээ

    Монгол – Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргалаа

    Ц.Даваацэрэнг суллаж, зорчих эрхийг нь хязгаарлалаа

    Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

    Улаанбаатарт үдээс хойш ИХ ЦАС орно

  • Улс төр
    Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

    “Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

    Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

    Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

    2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

    Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

    С.Цэнгүүн: Хэлэх муу үг олдохгүй юм. Амьдрал мэдэхгүй гэж дайрсаар байгаад үрэлгэн төсвөө батлууллаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэн хэрэглээний зээлээ төлөх хугацаагаа 48 сараар сунгах боломжтой болно

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

    Ливанд нэг сая гаруй хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ анхаарууллаа

    Зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

    АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгаагаа зарлалаа

    Флавио Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа  АНУ руу дүрвэжээ

    Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алджээ

    Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүнийг баривчилжээ

    Хятадад хоёр зуу гаруй хүүхдийг хордуулсан цэцэрлэгийн эзэн бүх насаар хоригдох ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчин илэрсэн

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү

    Б.Солонго: Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж

    Х.Баасанжаргал: УИХ-ын даргын гарын бэлэг 1000 төгрөг 10 төгрөг болохын цондон биш үү, санаа зовох асуудал биш үү!

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

No Result
View All Result

Тамура Хироши: Би монгол хүн болж төрнө

by
2018-08-19 12:01
in Нийтлэл
10
Тамура Хироши: Би монгол хүн болж төрнө

БНМАУ. 1946 оны намар. Олзны япон цэрэг өлсөж өлбөрөхийн эрхэнд байцааны навч сэм халаасалж байсныг монгол дарга мэдчихжээ. “Нааш ир” гэж тушаалаа. Тууж явсаар хүн амьтнаас хол хадны өвөрт ирлээ. 17 настай Тамура Хироши өлсөх даарахын зовлонг нэгмөр эцэслэх үхлээ хүлээн, нүдээ аниад сөхрөн суув. Буу дуугарсангүй, мөрөн дээрээс нь зөөлхөн угзарлаа. Монгол эрийн шөрмөслөг гар огт биш. Ухаан санаа нь балартсан хөвгүүн чадан ядан хөл дээрээ тэнцээд эргэж харлаа. Өдөн малгай духдуулсан, өндөр нуруутай залуухан монгол бүсгүй зогсож байв. Бүсгүй өврөөсөө гамбир гарган “Ид ид” гэж хэллээ. Бурхан мутраа дэлгэн ирсэн юм шиг Сүхээ, Лхамаа хэмээх хоёр ачтантай анхлан учирсан тухайгаа сэтгэл хөдлөн хүүрнэж буй Тамура Хироши “Монголын хөх тэнгэрийн доорх санаанд багтамгүй хувь тавилан” дурсамжийн ном бичсэн хүн юм. 87 нас сүүдэр зооглосон энэ буурал Иватэ мужийн Мориока хот дахь Ахмадын асрамжийн газрынхаа өрөөнд бидэнтэй энэ оны хавар тухлан ярилцсан билээ.

Тамура Хироши сан бол 1945-1947 онд БНМАУ-д олзонд байсан 12381 цэргийн нэг юм. Рейхстагийн оройд алх хадуураа “зоосон” Зөвлөлтүүд жадны үзүүрээ дорно зүгт эргүүлэн, Квантуны армийг үндсэндээ хоёр долоо хоногт бут ниргэж, 700 орчим мянган цэрэг, офицер олзлон авсаны 20 мянгыг нь БНМАУ-д шилжүүлэхээр болжээ. Үүнээс 12 мянга гаруйг нь Монголд 6 хэсэг цуваа болгон хувааж авчирсан байна. Тамура бол Квантуны армийн жинхэнэ дайчин, эцсээ хүртэл тэмцэлдэх самурай ч биш \”Манж-Монголыг хөгжүүлэх өсвөрийн бяцхан цэрэг”. Эх газарт тариа ногоо хурааж гэдсээ тэжээхийн хамт эзэн хааны армид туслахаар 1942 оны хавар Манжуурт, Харбин хотын орчимд ирж байрлахдаа Тамура 14 настай байлаа. Хүүхдүүд тариа ногоо ургуулсан ч юм байхгүй, цэргийн сувилагч, холбоочин зэрэг мэргэжлээр суралцах, Квантуны ар талын ажилд дайчлагдсаар 1945 онтой золгожээ. Дайны хэнээрхэлд автсан оронд төрсөн хөвгүүдэд өөр зам байгаагүй юм. Суртал ухуулгаас гадна гэдсээ тэжээх, ар гэртээ нэмэр тус болох амин зуулгын хэрэгцээ ч байсан юм. Японы заншлаар ууган хүү голомтоо сахиж, бусад нь үүрнээсээ сугарч, өөр өөрсдийн зам мөрөөр бэдрэн явах ёстой. “Нэгэнт л насанд хүрч дайнд явахаас хойш усан цэрэг л битгий болоорой. Амь гардаггүй юм. Хуурай замын цэрэгт өрсөөд явчих” гэж багш нь зөвлөсөн гэнэ. Тамура ч ээжээсээ нуун эрэлхэг өсвөрийн цэрэгт элсэх хүсэлт гаргаж, аавынхаа хувийн тамгыг сэм авч даржээ. Аав, ах хоёр нь уурхайд ажиллахаар явсан тул Тамура ээж, эгч, бэргэн эгч, ахынхаа хүүтэй цуг тосгондоо зүдрүүхэн аж төрж байсан юм. “Үгэнд орохгүй бол чамайг Моокоо ирж авна даа” гэх нь тэр үед Японд түгээмэл хэллэг байж. Моокоо гэдэг нь монгол. Хубилайн цэргийн хоёр удаагийн довтолгоо далайн их шуурганд сүйрсэн ч хэдэн зууны тэртээх догшин түүхийн ул мөр Японы ахмад үеийнхний ой тойнд аман дамжлагаар уламжлагдсаар иржээ.

Томчууд нь оросуудыг тосон байлдахаар явж, туслах цэргийн хөвгүүд ар талд үлджээ. 1945 оны 8 дугаар сарын 15-ны үүрээр оросууд гэнэт дайран орж ирэв. “Үгэнд ороогүй хүүг үнэхээр моокоо нь аваад явсан”, үхэл амьдралын дээсэн дээрх олзны хоёр жил хагасын хүнд өдрүүд ингэж эхэлсэн юм. Тэднийг чармай шалдлаад шалгаж нэгжин, тавагт автоматныхаа бөгсөөр хайр найргүй нүдэх орос цэрэг ялсан армийн сүр хүчтэй. Амар мөрөн хөлдөхийг хүлээн хоёр сар эрэг дээр нь байж, Владивосток хүртэл явган алхаж, ачааны галт тэргээр Сибирийг хүйтнийг нэвт туулах замд тэд осгож өлбөрч гээгдэн үлдсээр байлаа. Япон цэргийн өвлийн хувцас хасах 40, 50 хэмд нэмэргүй эд. Нэг хотоос хамт гарсан нөхөр нь яг хажууд нь суугаа чигээрээ осгочихсоныг Тамура сан мартдаггүй. Тэднийг галт тэрэгнээс буулган, эгзүй хүйтэн уулын энгэр дэх ханхайсан том модон байшинд туун авчирлаа. Мод түлэн дулаацан хоёр хонож байтал тэднийг үл мэдэх зүгт зөөх ачааны хуучин тэргүүд аахилсаар хүрч иржээ. Тэд ингэж Монголд ирсэн юм. Монголчууд Олзны хэрэг эрхлэх газар байгуулан, япончуудыг 13 лагерьт хуваан суулгажээ. Оготор нэхий дээл, эсгийн гутал, хөвөнтэй бээлий зэргийг тавьж олгон, хэр чадлаараа л хоол хүнс, ажлын норм тогтоон мөрдүүлсэн боловч Зөвлөлтөөс өөр худалдааны түншгүй, дайны дараах монголчууд өөрсдөө ч өлөн зэлмүүхэн байв. Монголчууд хашаан дээгүүр нь ааруул хурууд, боорцог гамбир давуулж шидэх, ширхэг тамхи сэм унагах, харуул цэрэг нь үзээгүй мэт дүр эсгэх, зөөлөн эергүү хандлагатай байсныг япончууд хожим өөрсдөө гэрчлэн ярьцгаасан билээ. Тэднийг эхлээд асар том нүхэн гэрт оруулжээ. Зургаан зуун хүн нэг том нүхэнд байсаар амьсгалд нь газрын хонхор гэсч бүлээссэн гэнэ. Хээрийн гал тогоонд хонины дотор гэдэс хаялсан будаатай шөл өгсөн нь япон залуучууд гурван сарын дараа идсэн анхны махтай хоол байжээ. Тэр сайхан амт одоо аманд мэдрэгдэх шиг болдог гэж Тамура гуай бидэнд хуучилсан юм. Одоогийн Амгаланд байсан тоосго цохидог бааюунд хуваарилагдаж, халуун туйпууны хүчээр 45 оны өвлийг бараад, олзныхонд зориулсан ногоо тарих ажилд дайчлагдаж чадсан. Дэг журам сахиулж байсан япон офицерт “Ногооны ажилд хуваарилахгүй бол Таныг алаад, дараа нь өөрийгөө хорооно” гэж тэмцэж байгаад явсан нь амандаа хийчих юм арай ахиу олдох болов уу гэж бодсонд байжээ. Ногоо тарихаар очсон газар нь Үхэр чулуутын аж ахуй, өнөөгийн Борнуур. Тамурагийн гэдэс гүйлгэсээр сульдаж доройтжээ. Арван хоёр мянган гаруй олзныхноос 1613 хүн Монголд нас барсаны дийлэнх нь гэдэсний өвч хижиг, бөөсөнд баригдах, сүрьеэ зэрэг өвчнөөр амьсгал хураажээ. Японы уламжлалаар чандарыг нь нутагт нь буцаан авчирч, сүнс нь үүрд амирлах хүртэл жар шахам жил өнгөрсөн билээ.

Тэр өдрөөс хойш Сүхээ, Лхамаа хоёр нас бага, нуруу намхан япон хөвгүүнийг гэртээ ажил хийлгэх нэрээр авч явж, хооллож ундалдаг, эм тан өгдөг болжээ. Буу шагайлцсан дайсандаа бүү хэл хадаг дэлгэсэн зочноо ч тэр бүр дайлж чаддаггүй бууз хийж өгнө. Өлссөн хүү бууз үмхлэхийг эхнэр, нөхөр хоёр харах дуртай. Хүү ч бууз идсээр, өнгө зүс нэмжээ. Харин олзны японд хэт найрсаг хандсан тухай мэдээ дээд газарт хүрч, Сүхээ байцаалтанд хүртэл орсон байна. Хэдийгээр их хэлмэгдлийн шуурга намжсан үе боловч самурайд туслахыг гэмт явдалд тооцдог байсан цаг. 1937 оны их хэлмэгдлийн үндсэн зохиол нь Японы тагнуул хэмээх гурван бүлгийн хэрэг байсан тул хүн ёсоор хандсаныхаа төлөө хүний данснаас хасагдах эрсдэлтэй байсан гэсэн үг. Хожим нь эзэн Чингис хаан Төрийн ордны өмнө залран харж суух төв талбайд ажиллаж байсан олзны залууг өрөвдөөд талх өгчихсөн цэрэг 10 жилийн ял сонсож байсан тухай ч баримт байна. Өөрт нь аюултай байхад ч саяхын өстөн дайснаа өрөвдөж чадсан түүх юм. Дайсан байх амархан, хүнээрээ үлдэх нь осолтой хэцүү байсан цаг.

Эхнэр, нөхөр хоёр заримдаа ногоон талбайд ирж Тамураг дуудан холхон аваачна. Өнгөт пяраанаг, гамбир, бууз сэм өгнө. Нөхөр нь огт инээхгүй, Тамураг халхлан зогсоно. “Одоо бодоход, надад хоол унд өгч буйгаа нууж байсан нь тэр юм билээ” гэж Тамура гуай хэлээд нулимс нь гарсан. Эхнэр нь монгол хэл заана. Харин Тамураг Тамара гэж оросчлон дуудна. “Тамара” нь ч  “Шүки гуай, Тамаа гуай” гэж дуудна. Нэгэн удаа бүсгүй хөтөлгөө морьтой ирээд Тамураг авч явсан нь япон офицерынх нь уур хардлагыг төрүүлж, монголчуудад хов зөөдөг туршуул хэмээн сэрдэж,  талх, ёотон, тамхи, архи” авчрахыг тушаан зодож дэглэж байжээ.  Өөрсдөд нь аюултай байсан ч, үзэл суртлын хатуу хяналтын цаг дор ч монголоо алдалгүй, хүнээрээ байж чадсаны олон тохиолын нэгэн түүхийн эзэн Д.Сүхээ нь цэргийн анхны нисгэгчдийн нэг, Бөмбөгөр ногоон теарт найруулагч, маршал Х.Чойбалсангийн бидний үед ирсэн гэрэл зургийг татсан зэрэг сонин содон ажил эрхэлсэн, орос хэлтэй, цэвэрхэн цэмцгэр эр явжээ. Эхнэр Т.Лхамсүрэн нь урлаг, уран сайханд явдаг, одоогийн Борнуурт агентаар ажиллаж байсан эмэгтэй.

Хоёр жил хагасын дараа олзлогдогсдыг гэрт нь буцаах болоход Тамура Хироши ачтай хоёр хүнийхээ гэрийн зүг харуулдсаар байтал алаг морь ижилсүүлэн уначихсан хүрээд иржээ. Барагтай бол инээдэггүй Сүхээ “Тамара аа, чи хүрээд ир” гэж цогтой, хөгжилтэй дуудсан байна. “Чи гэртээ харина аа, ээжтэйгээ заавал уулзана аа” гэж хэлээд мөрөн дээр нь алгаджээ. “Тэгэхэд би монгол хэл гадарлаж эхэлсэн, яг тэгж хэлж байна гэж ойлгосон” тухайгаа Тамура гуай хуучилсан юм. Япон руу буцах замд нь цөөн бус хүн эндсэн бөгөөд Сүхээгийн энэ үг идэр хөвгүүнд хүч нэмжээ. Өглөө бүхэн ус авахаар явахдаа голын эрэг дээр зогсоод нар мандахыг хардаг ээж нь хүүгээ хүрээд ирэхэд цочирдсондоо хоёр хоногт огт дуугарч чадаагүй. Тамура гуай геологч болж, эхнэр авч, хүүтэй болж сайхан амьдарч, өнөөгийн Японыг үнс нурман дундаас өндийлгөсөн үеийн хүн. Амьдралынхаа ихэнх цаг хугацааг эрэл зарцуулсан энэ хүн өглөө бүхэн бурхандаа залбирахдаа Сүхээ гуай, Лхамаа гуай хоёртоо талархаж, эргэн золгохыг хүссээр,  ачтай монгол хосыг оюун ухаандаа хайсаар хагас зуун илүүг өнгөрүүлжээ. Монголоос Зөвлөлтийн цэрэг гарлаа, Монгол нээлттэй орон боллоо гэсэн мэдээ гарсан нь Тамура гуайн олон жилийн хүслийг улам ихээр төрүүлэх болов. Монгол руу жуулчнаар явж, сураг ажиг тавьж эхэллээ. Эрлийн үзүүр дэх эрдэнэ олдохгүй байсаар хэдэн жил өнгөрлөө. Харин Орос, Монголд олзонд байсан ахмадуудын ээлжит уулзалт 1998 онд болоход Иватэ муж, Мориока хотод суралцаж байсан М.Эрдэнэчимэг гэдэг эмэгтэй ирж оролцсонд Тамура гуай ач санах нэгэн насны хүслээ ярьжээ. Монголын оюутан аавдаа захидал бичиж, япон хөгшинд туслахыг хүсчээ. Түүхч, доктор Магсаржав гуай архивт сууж, Борнуур луу явсаар байсан боловч Сүхээ, Лхамаа хоёр их тал нутгийнхаа хаа нэгтээ уусан шингэсэн мэт сураг ажиг гарч өгөхгүй байлаа. Тамура гуайн хүслийг хувь заяа нь ивээж, санаандгүй нэгэн учралаар дараа жил нь анхны мэдээ ирэв. Баярласан хөгшин ч хүлгийн жолоо заллаа.

Б.Цэндсүрэн Борнуурт айлын бэр болж ирээд, мэргэжлийнхээ дагуу багшаар ажиллаж байв. Хичээлээ таслаад байх болсон ангийнхаа сурагчийг эмээ өвөөд нь хэлэхээр очтол баахан өвгөчүүл даалуу наадчихсан, эмгэн нь тогоо нэрчихсэн хөл хөгжөөн дээр яваад оржээ. Хэний, хаанахын хүүхэд вэ гэж эхэлсэн хөдөөх ярианаас эрлийн үзээр эхлэн хөвөрчээ. Д.Сүхээ, Т.Лхамсүрэн нарын ач охин Б.Цэндсүрэн өвөө, эмээ хоёрынхоо ажиллаж амьдарч байсан Борнуурт бэр болж очсон нь Тамура гуайн эрэл бүтэхийн эхлэл байлаа. Тамура гуай хуучин зурагнаас эхлээд “Тамаа гуай”-гаа таньжээ. Харин тэд аль хэдийнэ тэнгэрийн оронд морилчихсон, ганц хүү нь ч гэнэтийн ослоор нас барчихсан байв. Ачтай хүмүүсийнхээ ганц бэрийг, ач хүү, ач охидтой нь олж учран золгосон нь тэр юм. Аавгүй, өвөөгүй хүүхдүүд япон өвөөтэй болсон. Япон өвөө нь ч жил бүр шахам ирнэ. Хаа байсан япон хүнээс өвөө, эмээгийнхээ тухай сонсож мэдсэн нь их. Сүхээ, Лхамаа гэдэг хоёр хүн “Хүүхэд хооллоо л биз” гэсэн шиг энэ тухайгаа хэнд ч хэлж ярьж байсангүй. Харин Тамура гуайд тэр ач нь амь амьдралыг нь аварсан, ээжтэй нь уулзуулсан энэрэл байлаа. Тэд япон өвөөтэй болсоноор нэг ач охин Б.Солонго нь япон хэл сурчээ. Тамура гуайн эрлийг бүтээж өгсөн М.Эрдэнэчимэгийн компанид Б.Солонго ажилд оржээ. Өвөг дээдсийнхээ сайн үйлийн үрийг үр хойч нь хүртэж байна. Олзныхны барилцсан ордон, Гадаад хэргийн яамны байшинд монгол төрийн алтан аргамжаа зангидагдаж, МУИС, 1-р сургуульд шинэ үеийнхэн суралцаж, Дуурийн театрт дэлхийн сонгодгууд эгшиглэдэг, өнгөрсөн зуунд дайтаж явсан Япон өнөөдөр Монголын хамгийн том донор билээ.

Тамура Хироши гуайн эртний анд нөхөр нь Монгол Улсаас Японд Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд С.Хүрэлбаатар. Элчин сайд ирж золгож байна, хүн ёсоор хандаж байна гэдэг нь Монгол Улс надтай уулзаж байна гэсэн үг хэмээн Тамура гуай талархан ярьдаг юм. Хатуу цагт хүнээрээ байсан монголчууд, тэр ачийг насан туршид мартаагүй япон өвгөний түүхийг элчин сайд С.Хүрэлбаатар бидэнд анхлан дуулгасан билээ. Тамура гуайн амьдралын сонин эгзэг, хувь тохиол яаж ийгээд монгол хүнтэй холбогддог. Наритагийн онгоцны буудлын ариун цэврийн өрөөнд бие нь муудахад бум бужигнасан тэр газарт монгол хүн анхлан таарч тусламж дуудсан. Өвгөн монгол хүн л таарвал туслахыг хичээнэ. Тэдний нэг нь мэргэжлийн сумогийн их аварга Д.Бямбадоржийн эхнэр болсон Баттуул. Тамура гуай аваргын нижгэр хуримд уригдсанаа их тавилан гэж хэлж байсан юм. Мориокад ажиллаж амьдардаг Л.Мөнхбат хэмээх залуу хөгшнийг хүү шиг нь асарч тойлсон билээ. Тамур Хироши гуай “Би хойд насандаа Монголд төрөхийг хүснэ. Бурхан багш хүслийг минь болгоох байх” гэж хэлээд бидний ярилцлага төгссөн юм. Энэ ярилцлагаас хоёр сарын дараа Тамура Хироши сан бурхан зүг болсон билээ.  Монгол дээлтэй, жанжин малгайтай япон өвөө Монгол хүн болж төрөхөөр явсан нь тэр болов уу.

Нийтлэлч Д.Болдхуяг

Related Posts

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо
Онцлох мэдээ

2026-11-20 13:05
Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

2026-11-20 11:54
АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав
Дэлхий дахинд

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

2026-11-20 09:20
}

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

by undesten
2026-11-20 13:05
0

Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

by undesten
2026-11-20 11:54
0

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

by undesten
2026-11-20 09:20
0

“Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

“Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

by undesten
2026-11-20 08:40
0

Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

by undesten
2026-11-20 08:35
0

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

by undesten
2026-11-20 08:24
0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

by undesten
2026-11-20 08:18
0

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

by undesten
2026-11-17 09:59
0

Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

by undesten
2026-11-17 08:53
0

2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

by undesten
2026-11-16 15:40
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай