\”Төсөвт
дарамт учруулж байна” хэмээн Засаг дарга нарын орлогчдыг цөөлөх шийдвэрийг
УИХ-аас гаргасан байдаг. Гэвч энэ шийдвэрийг үл тоон өөрийн орлогч нарын тоог
цөөлөөгүй хүн бол хотын дарга Э.Бат-Үүл. Тэрээр энэ шийдвэрээ \”манай орлогч
дарга нар төсвөөс цалинжихгүй. Харин төсөл хөтөлбөрөөс цалинжаад явна” хэмээн
тайлбарлаж байв. Гэвч хотын даргын орлогчид төсөвт дарамт учруулсаар л байна.
Тодруулбал, \”Хотын даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал
хариуцсан орлогч Ц.Буяндалайг төсөвт дарамт учруулахуйц үйлдлийг дур мэдэн
гүйцэтгэсэн гэх асуудалд холбогдсон. Үүнээс болоод Ц.Буяндалай албан
тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өглөө” хэмээн эх сурвалжууд мэдээлж банйа. Ямартай
ч хотын даргын орлогч өнгөрөгч баасан гаригт албан тушаалаасаа чөлөөлөгдөх
өргөдлөө өгсөн нь үнэн аж. Гэвч ямар шалтгаанаар өргөдлөө өгсөн нь одоогоор тодорхой
бус байна. Харин зарим хэвлэлүүд түүнийг эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн
тайлбарлан бичиж байгаа юм.
А.Аюуш