• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 11 сарын 22
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

    Бодь Интернэшнл ХХК: Иргэн Х.Нямбаатарын мэдээлэлд дурдагдсан машины зураг, цүнхтэй мөнгө нь баримт нотолгоогүй, зохиомол яриа, илт гүтгэлэг юм

    Иргэн Г.Ган-Очирыг нэг сарын хугацаатай цагдан хорьж шалгаж эхэлжээ

    Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулжээ

    МСНЭ: Сэтгүүлчдийг цагдан хорихоо зогсоо!

    Ахуйн хэрэглээний жижиг газ тэсэрч, нэг иргэн гэмтжээ

    Монгол – Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гаргалаа

    Ц.Даваацэрэнг суллаж, зорчих эрхийг нь хязгаарлалаа

    Өнөө шөнө Баян-Өлгийн баруун, Дорнодын хойд сумдын нутгаар нойтон цас орно

    Улаанбаатарт үдээс хойш ИХ ЦАС орно

  • Улс төр
    Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

    “Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

    БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

    Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

    Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

    2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

    Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

    С.Цэнгүүн: Хэлэх муу үг олдохгүй юм. Амьдрал мэдэхгүй гэж дайрсаар байгаад үрэлгэн төсвөө батлууллаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэн хэрэглээний зээлээ төлөх хугацаагаа 48 сараар сунгах боломжтой болно

    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

    Ливанд нэг сая гаруй хүн хүнсний хомсдолд өртөөд байгааг НҮБ анхаарууллаа

    Зах зээлд эрэлт муутай байгаа Cybertruck үйлдвэрлэлээ зогсоохоор болжээ

    АНУ-аас жил бүр Израильд өгдөг $3.8 тэрбумын зэвсгийн тусламжаа зогсоож байгаагаа зарлалаа

    Флавио Болсонару Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсний дараа  АНУ руу дүрвэжээ

    Төвөдийн хойд хэсэгт 7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 16 хүн амиа алджээ

    Франц даяар үймээн самуун, дээрэм тонуул эрчимжиж, 1,000 гаруй хүнийг баривчилжээ

    Хятадад хоёр зуу гаруй хүүхдийг хордуулсан цэцэрлэгийн эзэн бүх насаар хоригдох ял сонслоо

  • Эрүүл мэнд
    Ч.Өнөрсайхан: Цэргийн насны хоёр мянга гаруй залууг шинжилгээнд хамруулахад 50 гаруй хувьд нь өвчин илэрсэн

    Н.Номтойбаяр: ОХУ-ын Эрхүүд гарсан тахлын шинж тэмдэг Өвөр Монголын Хөлөнбуйрт илэрсэн

    Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

    Э.Батшугар: Орост гарсан гарсан гэх энэ өвчин тахал гэж тогтоогдоогүй

    Эрхүүд тахал дэгдсэн байж болзошгүй асуудлаар Путинтэй утсаар ярих гэж байгаагаа Трамп мэдэгдэв

    АНУ: Тахлын халдварын асуудлаар Орост туслахад бэлэн

    Н.Наранбаатар: ДЭМБ-аас өдөрт 10,000 алхахыг уриалдаг ч монголчууд 2-3 дахин бага алхдаг

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Д.Сумъяабазар: Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү

    Б.Солонго: Рио Тинтогийн томилсон 2 менежерээс албан бичиг аваад, ЗГ-ын хуралдаанд уншаад суух ч гэж

    Х.Баасанжаргал: УИХ-ын даргын гарын бэлэг 1000 төгрөг 10 төгрөг болохын цондон биш үү, санаа зовох асуудал биш үү!

    П.Адарсүрэн асны гэрэлт хөшөөг Зайсан хилл цогцолборын өмнөх талбайд байршууллаа

    Заримдаа хүний тухай хамгийн чанга шуугиж байгаа зүйл нь үнэн байдаггүй

    Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бодлого буруу байна

    Х.Нямбаатар: Хүргэн хүү чи хадам эцгийнхээ үзэмжээр тогтоож буй шударга ёсыг хугацаатай гэдгийг санаарай

    Б.Энхбаяр: Хүний хариулт голдог чи хэн юм бэ? Чи намайг дээрэлхэх гээд байгаа юм уу?

    Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай!

No Result
View All Result

Залуустаа “тэвч” гэдэг мессэж илгээе

by undesten
2015-12-01 12:17
in Онцлох мэдээ
0

\"\"Секс хувьсгалын давалгаа

\”Секс, секс, секс…” Хятадын Хөдөө аж ахуйн их сургуулийн 150 гаруй оюутан лекцийн танхимдаа эдгээр үгсийг чангаар хашгирна. Тэдний дийлэнх нь нөхөн үржихүйн боловсролын хичээлд анх удаа сууж байгаа нь энэ гэнэ. Бэлгийн идэвхтэй амьдралд дөнгөж хөл тавьж байгаа оюутан залуус энэ үгийг чангаар хэлснээр цаашид энэ сэдвээр ичиж эмээлгүй чөлөөтэй ярьдаг болох бэлтгэл буюу нэг үгээр нүүр хагарах дасгал хийж байгаа аж. Хятадад эдийн засгийн тэсрэлт болж, улс орны амьдрал хөгжихийн хэрээр эх газарт \”секс хувьсгал” өрнөж байгаа гэлтэй хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байна. Хүн амын 70 хувь нь гэрлэхээсээ өмнө бэлгийн харилцаанд ордог гэсэн 2012 оны судалгаа байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд энэ тоо өссөөр, нас ч залуужсаар. Гэвч нөхөн үржихүйн боловсрол дутмагаас залуусын дийлэнх нь өөрсдийгөө хамгаалж чадахгүй, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдварын тоо өссөөр…”

АНУ-ын алдарт \”Economist” сэтгүүлийн цахим хувилбарт өнгөрсөн долоо хоногт гарсан \”Хятадын секс хувьсгал” өгүүлэлд ийн бичжээ. Үнэндээ тус сэтгүүл хэвлэгдэн гардаг АНУ-д ч секс хувьсгал ид өрнөж байгаа мэт тоо баримтууд өдөр алгасахгүй шахам хэвлэлээр үзэгддэг.

Хамгийн сүүлийн үеийн жишээ дурдъя. АНУ-д бэлгийн замын халдварт өвчний тохиолдлын тоо жил бүр өссөөр 2014 онд 20 сая хүн халдвар авчээ. Үүний тэн хагас буюу 10 сая нь 15-24 насны хүүхэд залуус. Өөрөөр хэлбэл,  дөнгөж  насанд хүрэх гэж байгаа, эсвэл насанд хүрээд удаагүй хүүхэд залуус энэ өвчнөөр илүүтэй өвчилж байна. Тэд сексийн идэвхтэй амьдралтай хүн амын ердөө 25 хувийг эзэлдэг атлаа өвчлөлийнхөө хэмжээгээр 50 хувийг эзэлжээ.

Одоо Америкийг орхиж Монголынхоо тухай ярья. Юун түрүүнд, нэг тоо дуулгахад манай улсад БЗХӨ-өөр өвчлөгсдийн 44 хувь буюу нийт  тохиолдлын бараг тал хувийг аанай л өсвөр, залуу үеийнхэн буюу 15-24 насныхан эзэлж байна. ХӨСҮТ-ийн энэ оны эхний есөн сарын мэдээгээр зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдвар /БЗДХ/-ын 12220 тохиолдол бүртгэгджээ. Дээрх 12 мянга гаруй тохиолдлын 44 хувь гээд тооцоод үзэхээр 5300 гаруй нь өсвөр залуу үеийнхэн байна. Бараг тал хувь нь гэдгийг дахиад онцольё. Холын Америкаас нэг их ялгаагүй байгаа биз. Яагаад манай хүүхдүүд хэлэхээс ч хэл ам ээдэрдэг энэ айхтар халдварт өвчний гол тээгчид, хамгийн эрсдэлтэй бүлэг болчихов…

\"\"

\”Одооны хүүхдүүд үү” гэх хариултаар энэ том асуултад цэг тавих гэж бүү яараарай. Үнэндээ асуудлын цаад учир шалтгаан зөвхөн хүүхдүүдэд ч байгаа юм биш гэдгийг бид мэдэж байгаа. Угтаа хажуу хөрш Хятадын хүүхэд залуус, эсвэл  бөмбөрцгийн нөгөө тал дахь Америкийн өсвөр залуу үеийнхнээс нэг их ялгарах шалтгаан энд байхгүй.

Нийгэм асар хурдацтай хөгжиж байна. Ердөө 10 жилийн өмнөхтэй харьцуулшгүй олон арван сувгаар тэд мэдээлэл авч байна.  Хүүхэд залуус өнөөдөр сошиал сүлжээнд амьдарч байна гэхэд хилсдэхгүй. /Монголын хүүхдүүдийн талаар тухайлсан судалгаа байхгүй ч АНУ-д бол өсвөр насны хүүхдүүд өдөр тутам 8-9 цагийг сошиал сүлжээнд өнгөрүүлдэг гэсэн тоо бий/  Гэтэл ихэнх цагаа өнгөрүүлдэг интернэт ертөнцөд нь дэлхий даяар секс хувьсгал өрнөж байгаа аятай хаа сайгүй эрээ цээргүй, эротик, порно зургууд хүүхэд залуусыг насанд хүрэгчдийн амьдралд наснаас нь эрт оруулах гэсэн мэт уриалан дуудна. Өнөөдөр ганцхан товчлуур дараад нүцгэн зураг харах боломжтой интернэт гэдэг зүйл хөгжсөн учраас анх энэ зүйлийг нэвтрүүлсэн \”Плэйбой” сэтгүүл хүртэл борлуулалт нь унаад, нийтлэлийн бодлогоо өөрчилж, нүцгэн зураг нийтлэхээ болиод байна шүү дээ.  Гэтэл ийм нийгэмд амьдарч байж хүүхэд залуустайгаа хэдэн арван жилийн өмнөх арга барилаар харилцсаар байх гэж үү…

\"\"

Магадгүй өнөөдөр мэдээллийн эрин зуун учраас хүүхэд залуус харин ч их мэдлэг мэдээлэлтэй болсон гэж бодож байж болох юм. Гэвч цаг үе өөрчлөгдсөн ч хүүхэд л бол хүүхэд байдаг аж. Саяхан барууны орнуудын өсвөр насныхны дунд хийсэн судалгаагаар тэдний гуравны хоёр нь найдвартай эх сурвалж бүхий мэдээлэл болон хуурамч мэдээллийг ялгаж чаддаггүй нь харагджээ. 15 хүртэлх насны хүүхдүүдийн цөөнгүй хувь нь Твиттер, Facebook, Youtube зэрэг сувгаар цацагдсан бүх мэдээлэл үнэн гэж итгэдэг байна. Гэтэл хүүхдүүд тэр бүр ил ярьж чаддаггүй бэлгийн харилцаа гэх мэт асуултынхаа хариуг ийм л сувгаар эрж хайдаг. Харин өнөөх сувгаар нь үнэн, худал мэдээлэл өгч буй эсэхийг хэн харж, хянадаг билээ. Бүр харин эсрэгээрээ тэднийг хүмүүжүүлж засч залруулахаас илүүтэй буруу сэдэл өгөх мэдээ мэдээллүүд л нүд эрээлжлүүлж байдаг, интернэтээр.

Бэлгийн боловсролыг хэн хүүхдэд олгох вэ: Эцэг эх үү, эрүүл мэндийн хичээл үү

Сексийн харилцаагаар дамжуулан өөрийгөө өвчлүүлж болохыг, цаашилбал түүнийгээ эмчлүүлэхгүй явбал өөртөө болоод өрөөлд ямар хор хөнөөл учруулж болохыг мэдэхгүй байгаа нь, эсвэл мэдсэн ч бодит амьдрал дээр хэрхэн өөрийгөө хэрхэн хамгаалах зэрэг туршлага өсвөр залуу үеийнхэнд яалт ч үгүй дутагддаг. Насанд хүрэгчид ядаж л энэ тал дээр хал үзэж, туршлага суусан байдаг, нөгөө талаар найз бүсгүй/ найз залуу, эхнэр/ нөхөр гээд тогтвортой харилцаанд шилжиж, хариуцлага хүлээх ухамсартай болсон байдаг тул харьцангуй бага эрсдэл гаргадаг. Хэрэв үүнийг бэлгийн боловсрол гэж үзвэл өсвөр залуу үеийнхэнд тэр боловсрол нь дутмаг, албан болон албан бусаар олж авсан мэдээлэл нь сонссон дуулснаас цаашгүй, амьдралдаа дадал хэвшил болгоогүй байдаг учраас өсвөр үеийнхэн, оюутан залуус бэлгийн замын халдвар авч байна. Ингээд амьдралд дөнгөж хөл тавих насандаа  эрүүл мэндээ эрсдэлд оруулан байж болох, болохгүйн ялгааг өөрсдийн биеэр мэдэрч туулахад хүрч байна.

\"\"

Ийм нөхцөлд хүүхдүүдийн найдвартай мэдээлэл авах гол эх сурвалж нь тэдний сургуулийн орчин, тэгээд мэдээж эцэг эх нь байх ёстой. Эцэг эхчүүдийн хувьд энэ \”халуун” сэдвээр хүүхэдтэйгээ ярьдаг нь тун ховор. Асар чөлөөтэй нийгэм гэгддэг Америкт хүртэл ахлах сургуулийн сурагчдын эцэг эхийн 88 хувь нь хүүхдүүдээ сургууль дээрээ энэ талын мэдээлэл авах ёстой гэж үздэг, түүн дээр нь үндэслэж ярилцвал илүү амар байдаг хэмээн Эрүүл мэндийн яамных нь хийсэн судалгаанд өгүүлжээ. 

Ингээд эцэг эх сургуульд найдаж орхихоор хүүхдүүдийн мэдээлэл авах гол эх сурвалж нь ерөнхий боловсролын сургуульд үздэг эрүүл мэндийн хичээл болж таарч байгаа юм. Тэгвэл өсвөр үеийнхэн маань эрүүл мэндийн хичээлээр нөхөн үржихүйн боловсролыг хэр хангалттай эзэмшдэг бол…

Энэ хариултын эрэлд гарч бид хотын төв дэх нэгэн хувийн сургууль болон хотын захын улсын сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагчдыг бяцхан судалгаанд хамруулсан юм. Тэд ингэж хариулжээ.

\"\"

\"\"

\"\"

Хүүхдүүд мэдэхийг хүсч байна

Миний өмнө ЕБС-ын 12 дугаар ангийн эрүүл мэндийн хичээлийн сурах бичиг дэлгээтэй байна. Долоо хоногт ганц цагаар хязгаарлагддаг болоод ч тэр үү бусад сурах бичгээс хамгийн нимгэн энэ номын дөрөв, тавдугаар бүлэгт БЗДХ, ДОХ,/ХДХВ болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн сэдвийг хөнджээ. Харамсалтай нь, хангалтгүй, дутуу дулимаг агуулгатай номыг манай БСШУЯ батлан гаргаж, түүгээрээ өдөр ирэх тусам БЗДХ тээгчдийн хүрээг тэлж буй өсвөр, залуу үеийнхнээ сургаж хүмүүжүүлнэ гэж тооцсон бололтой. Тухайлбал, нөхөн үржихүйн эрүүл мэнд гэсэн тавдугаар бүлгийн хэдхэн хуудас  хичээлийн дийлэнхийг бэлгийн мөлжлөг, бэлгийн дарамт, хэвлэл мэдээлэлд шүүмжлэлтэй хандах, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, биеэ үнэлэх нь гэмт хэрэг мөн үү гэх мэтийн сэдвүүд эзэлжээ. Бэлгийн хүчирхийллийг гэр бүлийн буюу болзооны үеийн хүчин, цэргийн алба хаагчид хүчиндэх, танихгүй хүн хүчиндэх зэргээр ангилдаг… ч гэж байх шиг. Хамгийн гол нь энэ бүхнийг \”Нөхөн үржихүйн эрүүл мэнд” гэсэн бүлэг сэдэв дээр хөндөж, энэ талын хичээлийг цагийг бүхэлд нь иймэрхүү зүйлд зарцуулжээ. Хүүхдүүдийн мэдэхийг хүсч байгаа сэдэвтэй энэ дээрх хичээлүүд огтлолцохгүй байгааг та лав анзаарсан байх.

Хүүхдүүд эрүүл мэндийн хичээлийн цаг нь  хангалтгүй, энэ хичээлээр олж авдаг мэдлэг мэдээлэл нь агуулгын хувьд дулимаг гэж үзэж байна. Тэд нөхөн үржихүйн эрүүл мэнд, БЗХӨ-ний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байна гэж байна шүү дээ. Гэтэл зааж зааж байгаа царай нь тэднийг өөрсдөө олоод мэд ээ гэсэн аятай.

Герман, Английн аль жишээнээс суралцах вэ

Уг нь, ирээдүйн эцэг эх болох хүүхдүүдэд хэрхэн нөхөн үржихүйн эрүүл мэндээ хамгаалах, өөрсдийгөө болоод өрөөлийг эрсдэлд оруулахгүй байх, бэлгийн замын халдварт өвчнөө эмчлүүлэхгүй даамжруулах нь одоо үл мэдэгдэх ч ирээдүйд үргүйдэлд хүргэж, үр үндсийг нь хүртэл таслах аюултай гэх мэт хамгийн энгийн бөгөөд гол ойлголтуудыгягштал суулгамаар байна. Бүр цаашилбал, анхны хайр дурлалтайгаа учрах гэж яваа, бүр учирсан гэж бодож яваа хөөрүү дэврүүн, эмзэг мэдрэмтгий энэ насныханд үнэнч харилцааны тухай, хайртай хүнээ хэрхэн хамгаалах, хүсэл сонирхлыг нь хүндэтгэх, хоёр биедээ хамгийн зөв шийдвэр гаргах гэх мэт сэтгэл сэтгэлгээ, ёс суртахуун, хүмүүжлийн талын боловсрол илүү олгомоор. Тиймгүйгээс л өөрийгөө том болсон, нас биед хүрсэн гэж бодож эхэлдэг насандаа хүүхдүүд эрүүл мэнд, амь амьдрал, хариуцлага гэдэг хамгийн чухал зүйлээ умартаад, өөрийгөө эрсдэлд оруулж байна.

\"\"

Нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг сургуулиар түгээх нь ямар ач холбогдолтой болохыг Герман, Английн жишээ харуулдаг.

1970 оноос хойш нөхөн үржихүйн боловсролыг заавал үзэх хичээл болгож, 1992 оноос энэ талын боловсролыг олгох нь Засгийн газрын үүрэг хэмээн заасан Герман улсад  нөхөн үржихүйн эрүүл мэндийн хичээлээр хүний биологийн өсөлт хөгжил, биед гарах өөрчлөлт, түүнийг дагасан сэтгэхүйн онцлог, нөхөн үржихүйн процесс, сексийн харилцаа, бусадтай дотно харилцаа холбоо үүсгэх, хүсээгүй жирэмслэлт, жирэмслэлтээс хамгаалах төрөл бүрийн аргууд, үр хөндөлтийн хор уршиг, бэлгийн хүчирхийллийн аюул, бэлгийн замаар дамжих өвчлөлүүд гээд цогцоор нь мэдлэг олгодог бөгөөд зарим тохиолдолд бүр сексийн байрлалыг хүртэл заадаг нь шүүмжлэл хүлээх нь бий. Энэ цогц хичээлийн дүнд тус улсад өсвөр насныхны жирэмслэлт 1000 хүн тутамд 11,7 байгаагаар өндөр хөгжилтэй орнууд дундаа хамгийн өндөр үзүүлэлттэй яваа.

Тэгвэл Англид нөхөн үржихүйн эрүүл мэндийг заавал үзэх хичээлд хамруулдаггүй бөгөөд эцэг эхчүүд нь ч хүүхдүүдээ суух шаардлагагүй хэмээн эсэргүүцэж байсан удаатай. Харин үр дүн нь өсвөр насныхны жирэмслэлтээр Британи улс Европтоо тэргүүлэгчдийн нэг болж, Засгийн газрын толгой өвтгөсөн асуудал болоод байна. Бэлгийн боловсролд анхаарах, эс анхаарахын ялгааг дээрх хоёр улсын жишээ ийн нотолж байна.

Бодлого ба бодит байдал

Уг нь, манай Засгийн газраас \”Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний дөрөв дэх хөтөлбөрийг батлан, 2012-2016 онд хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийнхөө үр дүнг хэлэлцэх цаг ойртож байгаа ч одоо мэдэгдэж байгаа үр дүн лав алга гэдгийг дараах график харуулна.

 \"\"

 Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх нийтлэг үндэслэлд  \”Өсвөр үеийнхэнд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хангалтгүй. Охидын төрөлт, бэлгийн замаар дамжих халдвар нэмэгдэх хандлагатай байна” хэмээн дурдсан байдаг. Ийм шалтгаанаар хэрэгжүүлж буй хөтөлбөрийн дүнд 2016 он гэхэд дараах хэд хэдэн зорилтод хүрнэ хэмээн төлөвлөжээ.Үүнд, сүүлийн удаа бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэсэн 15-24 насны залуусын тоо 65 хувьд хүрсэн эсэх /2007 онд 58,6 хувьтай байсан/, бэлгийн замын халдвар дамжих замыг зөв нэрлэхүйц мэдлэгтэй залуусын тоо 48 хувьд хүрсэн эсэх /2007 онд 24,5 хувьтай байсан/, 15-19 насны охидын төрөлтийн  түвшин таван хувьд хүрсэн  /2010 онд 6,0 хувьтай байсан/ эсэхээр дүгнэх ажээ.

Дээрх хувь хэмжээ 2016 онд чухам яаж ч гарсан бай бодит байдал дээр тийм ч их ахиц дэвшил гараагүй, харин ч ухарсан гэдэг нь ХӨСҮТ-ээс гаргасан статистик тоон мэдээллүүдээс тодорхой байна.

Одоо тэгвэл энэ бүх тооны эсрэг юу хийвэл зохилтой вэ. Юун түрүүнд эрүүл мэндийн хичээлээр дамжуулан нөхөн үржихүйн боловсролыг насан туршийн боловсрол болтол нь чанартай олгох хэрэгтэй байна. 

Мэдлэг байгаа ч туршлага алга

Анх зааж эхлэх үедээ есөн цагаар л ордог байсан эрүүл мэндийн хичээлийн цагийг 35 хүртэл нэмэгдүүлж, НҮБ-ын Хүн амын сан, ДОХ-той тэмцэх Үндэсний сан, Глобаль сан, зэрэг байгууллагын дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд 700 гаруй багш бэлтгэсэн гээд өнгөрсөн багагүй дэвшил гарсныг үгүйсгэж болохгүй ч цаг үеийнхээ шаардлагыг дагаад хичээлийн агуулгаа чанаржуулж баяжуулах, зөвхөн бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчнээр заалгах гэх мэт анхаарах зүйл олон байгааг зохих албаныхан, бодлого боловсруулагчид анхаарах биз ээ. ЕБС-ын сургалтын тогтолцоо 12 жилд шилжсэнээр эргээд л эрүүл мэндийн хичээлийг заах багш хүрэлцээгүйгээс ангийн багш нь орох гэх мэтээр \”аргалахын” зэрэгцээ  сургалтын орчин  нь ч хангалтгүй, сурагчдын олж авсан мэдлэг, чадварыг дадал хэвшил болгох тал нь орхигдоод байна.

2008 онд 15-29 насныхны дунд хийсэн судалгаагаар манай өсвөр, залуу үеийнхний хоёр хүн тутмын нэг нь анхны бэлгийн хавьталд орохоос өмнө БЗДХ-ын хангалтгүй мэдлэгтэй байна гэж дүгнэж байсан бөгөөд тус судалгаанд хамрагдсан 15-19 насныхны 57 хувь нь  ЕБС-д энэ талаар хангалттай мэдлэг олгодоггүй гэж хариулж байж. Манай сайтын бяцхан судалгаанд оролцогчдын  50 хувь нь ч эрүүл мэндийн хичээл хангалтгүй гэж үзсэн. Тэгэхээр өнгөрсөн долоон жилийн хугацаанд ерөнхий боловсролын системээр дамжуулан олгосон эрүүл мэндийн хичээлийн үр дүн огт ахисангүй гэж дүгнэж болох нь.

Долоон жилийн өмнөх судалгааг хийсэн мэргэжилтнүүд БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх мэдлэг хангалттай хэдий ч дадал болоогүй гэдгийг онцлон дурдаж байсан бол өнөө ч тэр дүгнэлтийг өгч болохоор байна. ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхамбэлгийн замын халдвар хэрхэн яаж тархдаг талаар өсвөр үеийнхэн маш сайн мэдээлэлтэй байдаг ч амьдралдаа хэрэгжүүлж, дадал болгохгүй байгаа нь энэ өвчний тохиолдлыг нэмэгдүүлж байна хэмээн дүгнэж байна.

Тэгэхээр эрүүл мэндийн хичээлээр олгодог мэдлэг мэдээллийг жинхэнэ амьдралын боловсрол болгохын тулд  долоо хоногт ганц цаг заагаад өнгөрөх бус тэд дадал хэвшил болохуйц хангалттай цагаар, агуулга хэлбэрийн өндөр түвшинд чанартайхан олгох ёстой болжээ.

\”Тэвч” гэдэг мессэж илгээе

\"\"Ингэхдээ хүүхдүүдэд чухам ямар мессэж хүргэх вэ гэдгээ ч нарийн судалгаа шинжилгээний дүнд төлөвлөх хэрэгтэй. Бэлгэвч хэрэглээд бай гэх үү, эсвэл зөвхөн тэвчээд гэх үү. Ямар мессэж тэдэнд хамгийн их хүрч, бодит үр дүн авчрах вэ. Энэ талаар их эмч, доктор Ж.Даваалхам хэлэхдээ өсвөр залуу үеийнхэнд \”Тэвчээртэй бай. Ганц бэлгийн хавьтагчтай байж, түүндээ үнэнч байх нь хамгийн зөв. Тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийж, хэрэв тийм тохиолдолд орвол бэлгэвч заавал хэрэглэх ёстой гэдэг ойлголтыг ягштал суулгах хэрэгтэй” гэлээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

Related Posts

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо
Онцлох мэдээ

2026-11-20 13:05
Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

2026-11-20 11:54
АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав
Дэлхий дахинд

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

2026-11-20 09:20
}

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол боллоо

by undesten
2026-11-20 13:05
0

Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын дэлхийн аварга болсон Монголын анхны жүдоч боллоо

by undesten
2026-11-20 11:54
0

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

АНУ: Гадаад оюутнуудын оршин суух хугацааг хязгаарлах шийдвэрийг цуцлав

by undesten
2026-11-20 09:20
0

“Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

“Бодь”-ийн гэрээг нууцад оруулах зөвлөмж өгсөн ҮАБЗ-ийн гишүүд

by undesten
2026-11-20 08:40
0

Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилно

by undesten
2026-11-20 08:35
0

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

БНХАУ, АНУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүд уулзсаныхаа дараа “энх тайвны хамтарсан тунхаглал” гаргав

by undesten
2026-11-20 08:24
0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канадад байгаа хотын дарга асан Х.Нямбаатарын талаар юу хэлэв

by undesten
2026-11-20 08:18
0

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөг олгох хууль санаачлах асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

by undesten
2026-11-17 09:59
0

Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

Х.Тэмүүжин: Ардын намын хууль зүйн сайд нар хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, өгч авалцдаг байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна

by undesten
2026-11-17 08:53
0

2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

2026 оны эхний 10 сард төсвийн тэнцэл ₮1.4 их наядын алдагдалтай гарлаа

by undesten
2026-11-16 15:40
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай