Нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр
сургуулийн сурагчдыг \”бяцхан манлайлагч” гэх сургалтанд албадан хамруулж, эцэг
эхчүүдээс 300 мянган төгрөг татаж байгаа тухай манай сайт анх мэдээлсэн билээ.
Тэгвэл энэ мэдээллийн дагуу БСШУЯ-наас
шалгалт явуулж, яам болон албан тушаалтны нэрийг барьж, сургалт явуулахаар
төлөвлөж байсныг тогтоосон байна. Улмаар
салбарын сайдын \”Сурагчдаас хууль бус төлбөр, хураамж авахыг хориглох” тушаалын
дагуу ажиллахыг тухайн сургуульд үүрэгджээ. Мөн цаашид энэ мэтчилэн хууль бус
үйлдэл явуулахгүй байхыг нийслэл, аймгийн боловсролын газрууд, дүүргийн
боловсролын хэлтэс, нийт төрийн өмчийн сургуулиудад анхааруулсан байна.
Амар