Өнгөрөгч
даваа гаригийн шөнийн 01:35 минутын үед Нийслэлийн
Онцгой байдлын газартдээврээс хүн үсэрч амиа хорлох гэж байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу
найман албан хаагч, хоёр тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар дүүрэг Багшийн дээдийн
автобусны буудлын зүүн хойд талд орших \”Воли” барилгын 10 дугаар давхрын
дээрээс 24 настай Э хэмээх залуу үсрэх гэж байсныг болиулж, дүүргийн цагдаагийн
хэлтэст хүлээлгэн өгчээ.