Хятад Улс \”Торгоны
зам” төслийн хүрээнд Хятад, Монгол, ОХУ-ыг холбосон шинэ төмөр зам барихаар
болсон бөгөөд багагүй хугацаа шаардах энэ төсөлд ихээхэн анхаарч жил бүр 2.5 их
наяд гам.долларыг зарцуулахаар төлөвлөжээ. Дундад зууны үеэс хэрэгжиж эхэлсэн Ойрхи
Дорнодыг Төв Азитай холбох \”Торгоны Зам” төслийн хамгийн том ажил нь төмөр зам
барих бөгөөд өдгөө Хятадын Урумчи хотод ирээд буй төмөр замыг Монголын нутгаар
дайруулан ОХУ-тай холбох аж. \”Торгоны зам” одоогоор Ираны нийслэл Тегеран
хотоос эхэлсэн энэхүү зам өдгөө Туркменистаны нийслэл Ашгабат, Узбекистаны
нийслэл Ташкент болон эртний түүхт Самарканд хот, Киргизстаны нийслэл Бишкек,
Казахстаны хамгийн том хот Алматы болон Хятадын хойд зүгийн Шинжаан Уйгурын
өөртөө засах орныг холбосон байдаг юм.