Африкийн Намиби Улсын Виндхук хотноо ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х дугаар хуралдаан болж байна. Өчигдрийн хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн өв болох \”Ингэнд ботго авахуулах уламжлалт ёсон\”-г ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвд бүртгэн авчээ.
Дээрх ангилалд нийт найман өв нэр дэвшсэнээс тав нь бүртгэгдсэн байна. Ийнхүү Монголын 13 дахь соёлын биет бус өв Юнескод бүртгэгдсэнийг Юнескогийн Монголын үндэсний комиссоос албан ёсоор мэдэгдлээ.
Э.Төгс