Абдул Карим гэх хижээл
насны эр бидний ичнээ танил болоод байна. Монгол эхнэртэй, 30 гаруй жил амьдарч
буй \”хүргэн” дуудлага худалдаанд оролцож, Засгийн газрын ордны зүүн талд
байрлах хэвлэх үйлдвэрийн балгасыг 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсныыраа
бидний танил болоод байгаа билээ. Гэвч дуудлага худалдаанд орж ялалт байгуулсан
түүнийг хүргэн гэдгээр бус гадаад улсын иргэд гэх талаас нь илүү судлах боллоо.
Мөн өмнө нь шалгагдаж байсан хэргийнх нь талаар ч олоод мэдчих нь тэр.
Тодруулбал, Абдул Карим нь Мултак Али Жиан, Ц.Зоригт нарын хамтаар иргэний
хэргийн шүүхэд дуудагдаж байсан ч энэ хэрэг нь хэрэгсэхгүй болж байж. Үүнээс гадна өнгөрөгч 10 дугаар сарын 7-ны
өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/НМХГ/-т \”гадны иргэд их хэмжээний
идлэг шонхор хууль бусаар тэжээж байж болзошгүй” гэх мэдээлэл ирсэн. Энэ дагуу
шалгалт хийхэд Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн /СХД/ 32 дугаар хорооны
нутаг дэвсгэрт 61 шонхор шувуу тэжээж байсан Катар улсын иргэнийг олж
илрүүлжээ. Эдгээр шувуудын 31 нь зөвшөөрөлгүй байсныг тогтоож улмаар Эрүүгийн
цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Тэгвэл тэрхүү Катар Улсын иргэн нь Абдул
Карим гэгч байв.
Харин энэ Абдул Карим
хэвлэх үйлдвэрийг худалдаж авсан Абдул Карим мөн үү гэдгийг эцсийн байдлаар
тогтоосон зүйл алга. Ямартай ч Абдул Каримын нэр дээр Эрүүгийн цагдаагийн газар
хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Эндээс Абдул Карим
шонхорын бизнес эрхэлж хөрөнгөжсөн үү гэх хардлага төрж байна. Мөн энэхүү хууль
бус хөрөнгөөр Улаанбаатар хотын А цэг газар худалдаад авчихсан бол яах вэ. Энэ талаар
Сангийн дэд сайд асан, \”Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Гансүх \”Абдул
Карим ямар учиртай хөрөнгө худалдан авсан, хөрөнгө нь хаанаас орж ирснийг
шалгах хэрэгтэй. Буруу гарын мөнгийг төр авчихвал асуудал үүснэ” хэмээн
ярилцлагадаа дурьдсан байна.
Үнэхээр Абдул Каримын
мөнгө буруу гарынх бол Монголын төр мөнгө угаахад оролцчихсон бол асуудал үүсэх
нь ойлгомжтой. Гэхдээ дуудлага худалдаа зохион байгуулагчид оролцогчдыг
тодорхой шалгуураар оролцуулсан гэж найдаж байна. Үгүй бол Монголын төр буруу
гарын мөнгийг эргэлдүүлдэг, угаадаг гэм буруутан болох нь байна шүү дээ. Энэ бүгдийг
хянаж, Абдул Карим эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа юу, хэвлэх үйлдвэрийн
балгасыг ямар хөрөнгөөр худалдаж авсан вэ гэдгийг нь тодруулах хэрэгтэй байх.
А.Аюуш