1992 оноос хойш жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг \”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдөр\” болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон олон улс тэмдэглэж байна. Тэгвэл өнөөдөр энэ өдөр тохиож, НҮБ-ын Ерөнхий ассамблейн гишүүн орнууд өөр өөрспийн хүрээнд энэ өдрийг тэмдэглэж байна. Харин манай орны хувьд 2015 оны энэ өдрийг \”Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхийг дээшлүүлье” хэмээх уриан дор тэмдэглэж байна.
Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгаалал, төрөөс баримталж буй бодлого хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулгыг хийхээр болжээ. Түүнчлэн Хүүхдийн төлөө үндэсний газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйлчилгээний төвийн үйл ажиллагааг нээхээр болсон байна.
Э.Төгс