• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 9 сарын 19
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

    Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

    Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

    Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

    Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ

    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    О.Энхбаатар: Налайхын замын гурван байршлын явган хүний гүүрэн гарцыг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй

    Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

    XVI-XVII зууны үед хамаарах “Чингис хааны билиг сургаал” бүхий модны үйсэн дээр бичсэн судар олджээ

  • Улс төр
    АН: Төсөв хэлэлцэхгүй хэр нь шинэ сайдын томилгоонд ямар хурдан шийдвэр гаргаж байна вэ?

    У.Хүрэлсүх: Монгол Улсын нутаг дэвсгэр дэх уул, ус бүгд монгол хэлээр нэрлэгдэнэ

    Л.Энх-Амгалан: АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг төрөөс 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна

    “А.Намсаманд ШШГЕГ-ын харьяа асар их нөөцтэй нүүрс, гантигийн ордыг Засгийн газарт оруулж өг, хамтарч авлига хийе гэж миний өрөөнд орж ирсэн”

    Н.Учрал: Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг ажлаас чөлөөлж байна

    Л.Оюун-Эрдэнэ: Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгож унасан. Одоо Н.Учрал хоолойгоо боолгож унаж магадгүй

    2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталж чадалгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа

    У.Хүрэлсүх: Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол эх хэлээ сурч эзэмших үүрэгтэй

    Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Гашуунсухайтын төмөр замын хил холболтыг дуусгаснаар түүхий эдийн экспорт нэмэгдэнэ

    1.9 сая баррель боловсруулаагүй нефть экспортолжээ

    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Наро Банчэн хутагтын хүрээний туурь

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

  • Дэлхий дахинд
    Сансрын уудамд зэвсэг байрлуулснаа АНУ анх удаа албан ёсоор зарлав

    Сөүлийг дэлхийн шилдэг гурван хотын нэг болгоно

    Трамп насанд хүрсэн иргэн бүрд 5000 ам.долларын “ногдол ашиг” олгохоо амлав

    НҮБ-ын баталсан шинэ газрын зураг дээр Курилийн арлууд Оросын харьяанд дүрслэгдсэнийг Япон улс эсэргүүцэж засахыг шаарджээ

    Трамп, Путин нар утсаар Украйны асуудлыг ярилцав

    Ираны дайны ялагч Бразил

    Ираны дайны ялагч Бразил

    Япон улс үерийн эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан хамгийн өндөр түвшний анхааруулга зарлалаа

    Мүүний шашны тэргүүн авлига, хээл хахуулийн хэргээр Өмнөд Солонгосын шүүхээс хоёр жилийн хорих ял сонслоо

    Балбын сургуулийн захирал 900 сурагчаа үерээс аварчээ

  • Эрүүл мэнд

    Хүүхдийн шүд цоорол 28.8 хувиар нэмэгджээ

    Зургаан сартайгаас зургаа хүртэлх насны хүүхдүүдийн 37.4 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна

    Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой

    Өтгөнөөр бохирдсон хүнс, усаар дамждаг “Cyclospora “хэмээх шимэгчээс үүдэлтэй гэдэсний халдварын томоохон дэгдэлт АНУ-д гарчээ

    “Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”

    ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн сурагчийг эрт илрүүлэх үзлэгт оруулна

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Орхон дээр уулзъя

    Орхон дээр уулзъя

    Л.Энх-Амгалан: Кабинетад хамт ажиллаж байсан нөхрөө “алдах” сайхан байх уу

    П.Анужин: С. Амарсайхан – охин, гэргийнх нь өмнөөс яс шархирч байна

    Х.Нямбаатар: Нохдоороо намын нөхдөө уруулдаг ажлаасаа хөндийрөөд Ерөнхий сайдын ажлаа хий

    Хиймэл оюун ухаан ойрын 10 жилд хүн төрөлхтнийг устгах магадлал 10 хувиас дээш байгааг анхаарууллаа

    Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцууллаа

    “Гацуурт”-н Л.Чинбат автомашинаараа олон тооны адуу мөргөж, осол гаргажээ

    Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бээжинд яриад эхэлжээ

    Э.Болормаа: Засгийн газрын огцруулахгүй гэдэгт МАН-ын бүлэг 100 хувь санал нэгдээгүй

No Result
View All Result

Н.Сүхбалсан: Кино зураг авалтыг үзэж байж сэтгэлийн таашаал авдаг байлаа

by
2018-03-15 10:44
in Ярилцлага
1
Н.Сүхбалсан: Кино зураг авалтыг үзэж байж сэтгэлийн таашаал авдаг байлаа
SHARETWEET

Зураглаач, найруулагч О.Уртнасангийн гарын шавь Н.Сүхбалсан бол кино урлагт багаасаа дурлаж,  энэ ертөнцөд эргэлт буцалтгүйгээр орж, өөрийн бүхий л бие сэтгэлээ зориулсан эрхэм бөгөөд түүний амьдралаа зориулсан 40 гаруй жилийн уран бүтээлийн намтрыг тоочиж баршгүй билээ. Ялангуяа телевизийнхэн түүнийг андахгүй. Монголын уран сайхны “Зарлаагүй дайны оршил”, “Тамирын охин”, “Мартагдашгүй намар” кинонд гэрэлтүүлэгч, асситент оператороор, “Үлэмжийн чанар”, “Монгол бөхийн дуулал”, “Таня”, “Отелло”, “Өгөө , аваа” гээд телевизийн олон жүжгийг зураглан урласан гайхамшигтай авьяаслаг оператор түүнийг төрөөс үнэлсэн гавъяа шагнал их ээ. Харин Н.Сүхбалсан гуай эгэл даруу зангаар “гавъяа шагналаа тоочоод яах вээ, агуу юм энгийн тусмаа агуу байдаг юм.” хэмээн намуухан дуугаар хэлж суух нь “Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэдгийг надад эрхгүй мэдрүүлж, бахархам сэтгэлийг төрүүлж байлаа.

-Танд уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. Таны ажлын анхны алхам надад их сонин санагддаг юм. Боломж олдсон дээр нь асууя гэж бодлоо. Таныг Найруулагч Д.Жигжидийн шавь, кино урлагийн өндөрлөгүүдийн нэг, зураглаач М.Дүйнхэр анх кино үйлдвэрт хөтөлж оруулсан гэдэг. М.Дүйнхэр гуай өөрөө хүүтэй мөртлөө яагаад танд өөрийн ажлаа өвлүүлэхээр зорьсон юм бол?

-М.Дүйнхэр гуайн өөрийнх нь бодол байх л даа. Уг нь би 1968 онд Кино үйлдвэрт ороод тэнд янз бүрийн ажил хийж байлаа. Тэр үед 9, 10 дугаар ангид үйлдвэр сургалт гэж явагддаг байсан юм. Би Кино үйлдвэрт хийдэг байсан. Тэгээд М.Дүйнхэр гуай надаас кино сонирхдог уу гэж асуухад нь “Сонирхохоор барах уу, би алсдаа ийм л мэргэжилтэй болъё” гэж хариулсан. Хожим нь сургуульд явж, цэргийн албаа хааж ирээд Дүйнхэр гуайнд хоносон юм. Өглөө нь боссон чинь Дүйнхэр гуай “Нөгөө бодол санаа чинь хэвээр юу?” гэж байна. Би ч хэвээрээ л гэлээ. Тэгсэн намайг Кино үйлдвэрийн боловсон хүчин дээр дагуулж очиж танилцуулаад, намайг Шагдар гуай хүлээж авсан юм. Ингээд би анх гэрэлтүүлэгчээр ажиллаж эхэлж билээ. Уг нь би МУИС-ийн авто инженерийн ангид сурч байлаа. Дөрвөн том гавъяатын шавь байлаа шүү дээ. Гэхдээ тэрийгээ орхиод л кино руу эргэлт буцалтгүй орсон.

-Юу таныг кинонд хөтлөв?

-Ер нь л кинонд сонирхолтой. Би арван жилийн сурагч байхдаа л кино зураг авалт дагаад өдөржин явдаг байсан. Сүхбаатар киноны зургийг одоогоор Американ дэнжийн тэнд авна. Байшин шатна, шатаж дуустал нь би байсаар л байна. Хоол унд ч үгүй бүтэн өдрийг өнгөрүүлнэ. Маргааш тэдээс зурагтай гэхэд нь ажилтан шиг яваад очно. Элдэв амттан ч ховор байсан юм уу даа, тоодоггүй байж, угаасаа киноны зураг авалтыг үзэж байж сэтгэлийн таашаал авна. Тэгж л өдрийг өнгөрөөдөг байлаа.

-Зураглаач хүний аливаа юмыг харах өнцөг, мэдрэмж, ертөнцийн үзэл арай өөр байдаг юм шиг санагддаг. Миний энэ ойлголт зөв үү?
-Хүн хүнийх өөр. Тэр тусмаа зураглаач хүнийх бүр өөр. Хүнтэй харьцахдаа ч өөр. Жишээлбэл, баримтат кинонд, уран сайхны кинонд, мэдээнд явахад хэнтэй яаж харьцах уу гэдэг нь тус бүр өөр. Ерөнхийлөгчийг дагаад харь оронд очихдоо Монгол хүн ямар байх ёстой вэ гэдгээ бодолцоно. Дипломат ёсонд биднийг их сургадаг байсан. Би долоон жил пресс группэд ажилласан. Тэр үед Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх дарга нар гадагшаа явахад намайг дуудна. Бодвол найдвартай болохоор дууддаг байсан юм байлгүй. Бусдаас өөр гэдгээ тайлбарлах юм бол маш олон тайлбар байна. Цаг хугацаанаас эхлээд дурдаж болно. Оператор хүн цаг яс барина. Зураг эхлэхээс хоёр цагийн өмнө өөрөө бэлэн байх ёстой. Зочин ирэхэд бүх юм бэлэн. Тэгэхгүй бол орчин үед бол хүлээлт үүсгэвэл рейтинг унана шүү дээ. Цаг барих дэглэм байна, юмыг харах өнцөг, орон зайн мэдрэмж зэргийг маш сайн зохицуулдаг. Орчин үед оператор хүн хурд, мэдрэмж хоёр дээр л тогтож байгаа. Маш богино хугацаанд маш хурдан сэтгэдэг авьяастай байж гэмээ нь сая зураглаач болно. Унтаад л, идээд л, үд хүргэж босвол маш их цаг хугацаа алдана.

-Сүүлийн үеийн операторууд таны яг ийм зарчимд нийцэж чадаж байна уу?

-Би шавь нартаа үүнийг байнга заадаг. Өвөрмонголын шавь нартаа ч мөн заадаг. Уртнасан багш намайг үүрийн 4 цагт босгоно. Ангийн зураг авах гэж байгаа бол нартай уралдаж босно. Орой нартай уралдаж ирнэ, хоол ундгүй. Тэр үед гар утас ч байх биш. Тухайн амьтанаа олон олтолоо явах ёстой. Хайж олоод зогсохгүй орчинтойгоо зохицоно. Бид салхины хаана нь гарвал тэр амьтныг үргээлгүй зураг авч чадах уу гэх мэт орчноо сайтар мэдэрч байж зургандаа орно. Анчин хүн зураглаач хүн хоёр адилхан. Аравт л онох ёстой. Байн голд 10 онооны тойрог байдаг даа. Хурд мэдрэмж хоёрыг гайхамшигтайгаар мэдрэх ёстой. Зураглаач нар байг сайн харвадаг. Буудлагын тэмцээнд эрэгтэйчүүдээс Шаравдорж, эмэгтэйчүүдээс Бямбаа түрүүлж байсан юм.

-Уртнасан багшаасаа байнга сонсдог байсан, сэтгэлд тань хоногшсон үг бий юу. Энэ өндөрлөг хүртэл явахад тань нөлөөлсөн ямар нэг зүйл байгаа нь мэдээж.

-Ийм үг байлгүй яахав. Цагтай уралд. Сайн зураглаач бүхний түрүүнд гишгэн явах ёстой. Надад багш маань “Би цагтай л уралдаж сур” гэж хэлдэг байсан. Авьяас, мэдрэмж байна, гол нь юмны түрүүнд хөдлө гэж их заадаг байсан. Мэдээж нарны зураг авах гэж байгаа бол нар мандахаас урьтаж жишээ нь, уул өөд авирч, зураг авахад бэлэн болсон байх шаардлагатай.

-Миний хувьд эмзэглэж, харамсах болсон нэг зүйл байдаг юм. Намайг хүүхэд байхад Боролдойн цаг гэх мэт хүүхэд залууст зориулсан кино, танин мэдэхүйн нэвтрүүлэг их гардаг байж. Сүүлийн үед баримтат, хүүхэлдэйн, хүүхдийн кинонууд орхигдож энтертайнмент гэсэн нэрэн дор янз бүрийн шоу нэвтрүүлгүүд гарах болсон. Үүнийг буруутгах гэсэнгүй. Гагцхүү тэр орхигдоод байгаа жанруудыг яаж сэргээж, босгож ирэх вэ? 

-Сэргээж болно. Манайд үе үеийн уран бүтээлчид байна. Хослол зургаар Л.Шаравдорж байлаа. Телевизэд н.Мөрөнгоо, Боролдойн С.Мягмар байлаа. Одоо бол хуучин шиг зураад л, хөдөлгөөд л, удаашруулж хийхгүй, 3D-гээр л хийчих боломжтой. Бид нар хүүхэлдэйн болон уран сайхны киног дан хослол зургаар л хийдэг байлаа. Миний бодлоор одоо их залхуу, дээр нь зохиол жоохон тааруу байна. Эх үүсвэр нь зохиол. Зохиол сайн байвал бас хүмүүс хийнэ шүү дээ. Ер нь бол бусдыг харж, хүлээх бус, өөрсдөө сайн сэтгэх хэрэгтэй. Унтаж босоод сэтгэдэг биш, унтахаасаа өмнө сэтгэдэг байх нь чухал.

-Ер нь зохиол байна уу?

-Цөөн хэд ч гэсэн байгаа. Өөрсдөө хуудас эргүүлэхээс залхуурч байгаа юм. Ний нуугүй хэлэхэд ер нь манайхан залхуу байдаг юм. Зохиол гэхээр том роман ч юм уу, зузаан ном гэж ойлгодог. Чадалтай хүн бол хоёр гурван өгүүлбэрээс л өлгөж аваад бүтээл болгож чадна. Тэгэхээр тэр хүний IQ, мэдрэмж асар өндөр байх хэрэгтэй. Тэрнээс биш хүүхдийн зохиол байхгүй байна гээд суугаад байвал суугаад л байна. Нэг л мэдэхэд арав, хорин жил болно. Нөгөө хорин хэдтэй залуу дөч гарчихсан, бас нэг мэдэхэд 60 хүрчихнэ. Тэгэхээр л Уртаа багшийн хэлдгээр цаг үетэй уралдах ёстой юм.

-XX зууны эхэн үеийн Монгол ахуй амьдралын тухай баримтат зураглалыг гадны хүн авч хадгалаад, түүнийг нь бид өдгөө саяхан л олж үзсэн. Энэ бичлэг /https://www.youtube.com/watch?v=91mCrldfvTs&t=323s/ нэлээд шуугиан тарьсан.

Тэгэхээр өнөөдрийн амьдрал ч гэсэн хожим олон жилийн дараа түүх болон үлдэх учиртай. Сүүлийн үед улс төр л гээд байхаас энгийн амьдралын дүрсийг хальсанд тэр болгон буулгаж авахгүй байх шиг санагддаг юм. Энэ талаар бодлоо хуваалцаач.

-Энэ бол тухайн хүний оюуны шанаганы хэмжээ юм. Тэр хүн улс төрийн өнцгөөс харах уу, зах зээлийн эдийн засгийн өнцгөөс харах уу, эсвэл уран бүтээл талаас нь харах уу, хожим хэрэгтэй юм гээд баримтат кино талаас нь харах уу гэдгээс шалтгаална. 1960, 70, 80, 90 он гараад, цагаан морин жил, ардчилал гарлаа. Тэр үед авч байсан фото зураг одоо бүгд үнэд орж эхэлж байна. Тэгэхээр хүн цаг үетэйгээ уралддаг. Одоо энэ үеэ аваад л хадгалж байх ёстой. Үнэхээр ухаантай бөгөөд чадалтай хүн бол ядаж фотог нь аваад хадгалчих ёстой юм. Жишээ нь, гэр хороолол 10, 20 жилийн дараа бүгд байхгүй болно. Утаа ч үгүй болно. Тэр үед одоогийн Улаанбаатар, Монгол Улс ямар байв гэдгийг ярьж л чадна. Харин үлдэх юм бол фото, кино. Хувцаслалт, гэр орон, хоол унд, ажил төрөл нь ямар байсан юм гэдгийг эндээс л бодитоор нь харна. Монгол цаг үеэ дагаад хувьсаж байна. Юм л бол гахай, тахианы мах, кимчи иддэг болж. Хүнс, цаг агаар гээд бүхий л зүйл өөр болж байна. Энийг мэдэрдэг хүн бол хоёр гуравхан өдөр гараад л зургийг нь хадгалчих ёстой юм. Арван жилийн дараа энэ бол чулуу болно шүү дээ. Тийм учраас баримтат кино бол агуу, жинхэнэ түүхийг өгүүлдэг.

-Гадаадынхан баримтат кино их хийдэг л дээ. Ялангуяа амьтдын ертөнцийн тухай бид их үздэг. Үзээд сууж байхдаа “зураглаач нь энэ амьтны яг энэ агшинг, үйлдлийг буулгахын тулд хэр хугацаа, тэвчээр зарцуулдаг бол доо” гэж боддог юм. Зураглаач хүнээс ажил мэргэжил нь маш их тэсвэр тэвчээр шаарддаг байх?

-Аливаа хэцүү юмыг давсны дараа, одоо эргээд харахад тэр болгон агуу зүйл болдог. Мэдээж бүтэн жил Уртнасан гуай бид хоёр явж байж арав, хорьхон минутын бүтээл гарна. Ээ чааваас гэж бодно. Одоо эргээд харах нь ээ, тэр бол асар их түүхийг өгүүлсэн байдаг. Тэр нөр их хөдөлмөрийг бусад нь мэдэхгүй, бидний оюун ухаанд л үлдэж байгаа юм.

-Алдаа, оноогүй ажил, амьдрал гэж юу байхав. Гэхдээ энгийн байдлаар, жишээ нь та ангийн зурагт явлаа гэхэд тухайн амьтны хамгийн эгзэгтэй агшинг алдаж, харамсаж байсан үе бий юу?

-Байлгүй яахав, хугацаагаа буруу тооцоолсноос л алдаа гаргадаг. Жишээлбэл, өглөө босоод харах юмыг үд өнгөрөөх, эсвэл салхи, байгалийн тооцооллоо буруу гаргаснаас зураг талаар болох үе бий. Уртнасан багш их хашир, машинаас буунгуутаа заавал гутлын хоншоороор шороо, элсийг хамдаг. Тоос нь хаашаа явж байна гэдгээр салхины чигийг тодорхойлдог. Ерөнхий агаараар тооцоод явбал зөрүү гардаг. Уулын энгэр, ард, оройд салхи өөр өөр чигтэй. Энэ бүхэн чинь туршлага юм шүү дээ.

-Таны авсан дүрс бүхэн одоо байгаа юу?

-Кино үйлдвэрийн архивт бүгд бий. Улсын алтан фондод байгаа.

-Одоо үед хос мэргэжил гэж их ярьдаг болж. Оператор хүнд зайлшгүй үлддэг хосломол мэргэжил гэж байдаг уу?

-Сэтгэлгээний уран чадварыг маш сайн эзэмшсэн байх ёстой. Энэ чадварт инженерийн ухаан, математик, геометр, функц, прогресс зайлшгүй хэрэг болдог. Жишээ нь, Л.Шаравдорж гуай гэрийнхээ мебель тавилгаа бүгдийг нь салгаад тавьчихдаг байсан. Тэгээд буцаагаад өөрөө угсарна. Энд ямар алдаа, оноо байна гэдгийг харж байгаад, дахиж өөрөө сэтгэж, өөрийн болгож хийдэг байлаа. Бушхүүгийн үлгэр гэхэд 100-ны 90 хувийг нь хослолоор хийсэн. Л.Шаравдорж, С.Пүрэвдорж бид нар С.Сувдааг яавал усанд оруулах вэ, ямар үед алдаж, онож байна гэдгийг нарийн судалсан. Ус руу чулуу шидэхэд долгиотдог. Бид нар бүхэл бүтэн хүн орж байхад долгиолохгүйгээр хийсэн байгаа юм. Шаравдорж их IQ өндөртэй. Өглөө босоод гар нүүрээ угааж байхдаа усанд долгио үүсэхийг анзаарч хараад бид нар буруу хийсэн байна гээд дахиж авахаар болсон. Тэгээд яаж сэтгэж хийсэн гэхээр, том том шланкуудыг брезентээр боож байгаад устай тэвшинд хийгээд, шланкаа зүссэн.

Гэрэл асаадаг урал машины янданд үзүүрийг нь углаад машинаа асаагаад хаазлахаар агаар шахагдаж, зүссэн газруудаар нь долгиотон бөмбөлөг үүсээд л Сувдаа доошоо орж байгаа юм. Тэнд сэтгэлгээний л чадвар гаргах хэрэгтэй.

-Өөр дахиад тэр үед маш их сэтгэлгээ шаардсан сонирхолтой жишээ ярьж өгөөч.

-Бушхүүгийн үлгэрт харвасан сум алт, мөнгөн тэвний сүвэгч, сүүжний ясны нүхээр ордог хэсэг гардаг. Тэр үед компьютер байхгүй ч хослол зургаар яг л хийдэг байлаа. Тэрийг хийхийн тулд гурван камерын хөл тавьчихаж байгаа юм. Намын үнэн сонинг хөл тус бүрт тавиад зайгаа авна. Ингээд ширээ тавьж байгаад ширээн дээрээ бууны оньс буюу гох хийчихсэн. Нум сумаа сонгоод яг тэр оньсон дээр тааруулна. Тэндээс нэг харвасан ч, 100 харвасан ч яг л адилхан харвана. Нумыг нь сольж болохгүй, сольвол нум нь янз бүрийн хэмжээтэй учраас зай, хэмжээ алдагдана. Хоёрдугаарт, сур нь өөр. Тиймээс нэг оньсонд нэг сум хийж байгаад харвахад алт, мөнгөн тэвний дундуур харвана гэсэн үг. Оюун ухаан анхдагч учраас хүн заавал сэтгэх ёстой юм. Хэдий чинээ сэтгэж чадна, төдий чинээ сайн юм хийнэ.

-Оператор хүний нүдээр харахад өнөөдрийн нийгэм ямар өнгөтэй харагддаг бол? Бид дандаа болж бүтэхгүй талаас нь бараантуулж хардаг болж.

-Манайхан бараан гэвэл бараан байна, өнгөтэй бол өнгөтэй байж болно. Гэхдээ би бол эерэгээр хардаг. Ер нь аливаа юмыг сайнаар харж байж сайхан болох ёстой юм. Дандаа бараанаар хараад байвал муу л тал руугаа явна. Илүү сайхан болно, өшөө хөгжинө гэж бодох хэрэгтэй. Гурван сая ард түмэн ямар 30 саяуулаа биш. Манай хойч үе ирээдүйтэй, маш ухаантай, өндөр мэдлэг боловсролтой болно. Хүн бараан будгаар будаад байвал бараан л болно. Аль болохоор гоё ногоон дэвсгэртэй, цэнхэр тэнгэртэй, орэйнж өнгөтэй, цоглог өнгөөр будвал цоглог явна шүү дээ. Бидний тархи бид нараас илүү. Хэдэн мянган эс буцалж байгаа. Үүнийг зөв зүйлд ашиглах ёстой.

-Та дээр харилцааны талаар дурдсан шүү дээ. Бид наад захын харилцааны асуудал дээр доголдолтой болоод байна гэдэг нь хэнд ч ойлгомжтой болсон. Тэгэхээр ярилцлагын төгсгөлд үүнтэй холбоотойгоор Та залуучууддаа хандаж сургааль хайрлаач.

-Хүнээс түрүүлж дуугарч болохгүй. Залуу ч бай, хөгшин ч бай хүнийг үгийг сонсох ёстой. Дараа нь асуух зүйлээ асууж, дуугарч, хариулж болно. Хариулахдаа урт өгүүлбэрээр биш, аль болох богино өгүүлбэрээр маш оновчтой хэлэх ёстой.

-Цаг зав гарган ярилцсан танд гялайлаа. Та урт наслаж, үр хойчдоо сургаалиа хайрлаж яваарай.

ShareTweet

Related Posts

Дагаад зураарай
Видео

Дагаад зураарай

2018-12-11 13:37
}

Шинэ мэдээ

Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

Богдхан ууланд барих эхний экологийн гарцын байршлыг эцэслэн тогтлоо

by undesten
2026-09-18 12:56
0

Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

Монголын говийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр шинжээчид ажиллаж байна

by undesten
2026-09-18 12:11
0

Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

Солонготын даваанд цас орж, гулгаа үүсжээ

by undesten
2026-09-18 11:55
0

Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар Олимпын таеквондогийн Пүмсэ төрлийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар Олимпын таеквондогийн Пүмсэ төрлийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

by undesten
2026-09-18 10:21
0

Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

Инфляц буурсан ч Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ

by undesten
2026-09-18 09:10
0

Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ

Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар их хэмжээний бороо орж, эрс сэрүүснэ

by undesten
2026-09-18 08:14
0

Орхон дээр уулзъя

Орхон дээр уулзъя

by undesten
2026-09-17 16:55
0

О.Энхбаатар: Налайхын замын гурван байршлын явган хүний гүүрэн гарцыг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй

О.Энхбаатар: Налайхын замын гурван байршлын явган хүний гүүрэн гарцыг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй

by undesten
2026-09-17 13:33
0

АН: Төсөв хэлэлцэхгүй хэр нь шинэ сайдын томилгоонд ямар хурдан шийдвэр гаргаж байна вэ?

АН: Төсөв хэлэлцэхгүй хэр нь шинэ сайдын томилгоонд ямар хурдан шийдвэр гаргаж байна вэ?

by undesten
2026-09-17 13:10
0

Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

Эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил сүүлийн гурван жилд өсжээ

by undesten
2026-09-17 12:17
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай