АНУ-ын нийслэл
Вашингтон хотын төвд Монголын циркийн сургууль нээгджээ. \”Silver Flower” /Мөнгөн Цэцэг/ хэмээх энэ сургуулийг
М.Мөнгөнцэцэг хэмээх Монгол эмэгтэй нээсэн бөгөөд тэрбээр өмнө Монголд циркчин,
акробатчин байсан аж. М.Мөнгөнцэцэг өөрийнхөө нэрээр нэрлэсэн сургуулиа
байгуулаад зогсохгүй эндээ ажиллах бөгөөд гаднын олон багшийг ажиллуулах аж.
М.Мөнгөнцэцэг үүнээс өмнө АНУ-д цөөнгүй жилийг ажиллаж, амьдарч өнгөрүүлсэн
бөгөөд циркийн багшаар ажиллаж байжээ. Сонирхуулахад, АНУ-д нээгдэж буй дээрх
циркийн сургууль Монголын гадаад дахь хоёр дахь циркийн сургууль гэнэ. 17
жилийн өмнө буюу 1998 онд Н.Батмөнх хэмээх залуу Өмнөд Африкт \”Dream Circus” буюу \”Мөрөөдлийн цирк” байгуулж байсан аж.
Э.Төгс