Дуучин Нара сүүлийн үед дуу гаргахаасаа илүү хүмүүнлэгийн ажил хийх нь ихэссэн гэхэд болно. Хүүхдээ төрүүлээд нам гүм болсон тэрээр өөрийн цахим хуудсаа их идэвхтэй хөтөлдөг. Тэрээр фэйсбүүк хуудсаараа эмэгтэйчүүд бүсгүйчүүддээ хэрэгтэй дасгал, нүүр будалтын зөвлөгөөг хүргэх мөн хүмүүнлэгийн бусдад туслах аяныг их идэвхтэй явуулах болсон. Мөн ганц бие эхчүүддээ ч гэсэн олон сайхан зөвлөгөөг хүргэдэг пэйж хуудас нээн идэвхтэй ажиллуулдаг. Тэгвэл түүний бухимдлыг эрчүүд хүргэсэн бололтой. Тэрээр өөрийн постныхоо дор \”Эрчүүд та нар ёстой новш болжээ хөөрхий!!!” хэмээн их л бухимдалтайгаар бичсэн байна.
Б.Гэрлээ