Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 63 хувийг 15-34 насны залуус эзэлж байна. Гэхдээ албанхына бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.8 хувиар буурсан гэдэг хариулт өгч байна. Тэгвэл хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд өнгөрсөн сарын байдлаар давхардсан тоогоор 109 мянга 845 бүртгэлтэй ажилгүй иргэн нэмэгдсэнээс 39 гаруй мянга нь шинээр бүртгүүлж, 70.5 мянга нь мэдээллээ шинэчилсэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын төвшнөөр авч үзвэл 76 хувь нь буюу 24026 иргэн дипломын болон бакалаврын дээд, бүрэн дунд боловсролтой иргэд байна. Тэгвэл ажил олгогч иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 69 мянга 879 орон тоотой ажлын байрны захиалга бүртгэгдсэн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм байна.
Төгс