Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Х гэгчид зодуулж, хүчирхийлүүлсэн бүсгүй өдгөө Улсын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тэгвэл тэрээр удахгүй давсагны угсраа хагалгаанд орохоор болсон байна. Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудсаар мэдээлж, хагалгаанд шаардлагатай санхүүжилтийг цуглуулж байгаагаа мэдэгдэв.
Сэжигтэн Х-г цагдан хорьсан бөгөөд мөрдөн шалгаж ажиллагаа үргэлжилсээр байгаа аж.