Өнгөрсөн онд цаг уурын өөрчлөлт 320 тэрбум долларын санхүүгийн дээд хэмжээний алдагдалд хүргэжээ. Энэ тухай Дэлхийн Цаг Уурын Албанаас(ДЦУА) 2017 онд цаг уурын даяршсан нөхцөл байдлын талаар мэдэгдсэнийг гуравдугаар сарын 23-ны дэлхийн нийтийн цаг уурын өдрийг тохиолдуулан нийтлэж байна.
Цаг агаарын эрс тэс байдал нь эдийн засгийн хөгжлийн хурдцад нөлөөлж, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөнд нэмэлт асуудлуудыг үүсгэсэн. Зохиогчийн илтгэлд өмнө хийсэн дүгнэлтийг бататгасан: 2017 он ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан байсан гурвын нэг бөгөөд Эль-Ниньо байгаль цаг уурын үзэгдлээс хамааралгүй юм. Дэлхийн агаарын температур нь үйлдвэрлэлийн өмнөх түвшинтэй харьцуулахад 1.1 хэмээр нэмэгдсэн байна. Таван жилийн дундаж үзүүлэлт нь дээд амжилтыг эвдэжээ.
“ 2018 оны эх нь 2017 оны үргэлжлэл бөгөөд цаг уурын эрс тэс өөрчлөлтүүд нь амьдралыг авч одон, аж ахуйг сүйтгэх болно-гэж ДЦУА Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалсын илтгэлд онцолжээ. – Арктикт ер бусын дулаарал ажиглагдаж байгаа бөгөөд хүн ам нягтралтай оршин суух Дэлхийн бөмбөрцөгийн хойт хагаст хэт хүйтрэлт ба өвлийн сүйрэл дагуулсан шуурганаас ихээхэн хохирч байгаа билээ ”. Тэр, Австрали ба Аргентинд хэт халуунаас, Кени ба Сомали- хэт хуурайшлаас харин өмнөд африкийн Кейл-Код хот усны эрс хомсдолд орж байгаа”-талаар илтгэлдээ дурьджээ.
Ц.Пүрэвдорж