Сонгууль ойртсон
энэ үед С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан Д.Булганг баривчилж, Төв аймагт
ганцаарчлан хориод буй. Сонгуулийн дөрвөн жилийн давтамжтай С.Зоригийн хэргийг
сөхдөг ч энэ удаад байдал шал өөр байгаа аж. Ингэж хэлэхийн учир бүтэн 17 жил
төөрөгдүүлж, худал мэдүүлэг өгч байсан Д.Булганг ярьж эхэлсэнд байгаа юм.
Тиймдээ ч түүний нөхрийг эрэгтэй, эмэгтэй хүн биш хоёр эрэгтэй хүн хөнөөснийг
олон нийт мэдээд буй.
Мэдээж Д.Булган худал ярихад түүний нууц хамгаалагчид
буюу С.Зоригийн хэргийн захиалагчид болон энэ хэрэгтэй холбоотой улстөрийн
томчуудад нэр нүүрээ худалдсан хууль хяналтынхны хамгаалалт байсан юм. Хэрэг
хуучирдаггүйн адилаар С.Зоригийн хэргийг дөрвөн жил тутамд худлаа, үнэн сөхөж,
яст мэлхийний хурдаар явж ирсэн ч энэ удаад Д.Булганаас үнэн мэдүүлэг авч
эхэлжээ. Тиймдээ ч түүнийг Төв аймагт ганцаарчлан хорьж, хэнийг ч оруулахгүй,
аюулгүй байдлыг нь хамгаалж байна. Тиймээс тун удахгүй түүнтэй уулзах арга замыг зарим нэг нь эрэлхийлж эхлэх биз. Төрийн төмөр нүүрийг үзэж, үргэлжлүүлэн хоригдож
буй Д.Булган ярьж эхэлсэнтэй холбогдуулан С.Зоригийн хэрэгт холбоотой нөхдүүд
ихээхэн тэвдэж эхэлсэн нь олон нийтийн санаа бодлыг ондоо зүгт хандуулахаар
оролдож байгаагаас нь ил байна.
Тодруулбал, АН-аас С.Зоригт хэрэгт \”Эрдэнэт”
үйлдвэрийн захирал асан, талийгаач Ш.Отгонбилэгийг холбоотой талаар дуулиан
дэгдээсэн явдал юм. Үүнтэй холбогдуулан Ш.Отгонбилэг агсны хүү, УИХ-ын гишүүн
О.Содбилэг \”Аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлж чадахгүй учраас С.Зоригийн
хэрэгт холбох гэж байна” хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа мэдэгдэж:
\”Залуучууд аа!
баатар, Шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн агсан бурхан болж одсон аавыг минь
өөрийгөө хамгаалж үг хэлэхгүй учраас С.Зоригийн хэрэгт холбож, өөрийн малчин ба
тогоочоороо С.Зориг агсаныг захиалгаар алуулсан гэсэн улс төрийн зорилготой
зохиол бичигдэж аавыг минь дахин хэлмэгдүүлэх гэж байна гэж хэлсэн.
Монголоо гэсэн сэтгэлтэй, хоёулаа учир битүүлгээр нас барсан
энэ хоёр хүнийг хооронд нь холбох юм гэнэ. Холбох шалтгаанаа ч олсон юм гэнэ!
Монголчуудын амьдрал аавыг минь амьд сэрүүн байх үеэс
доройтож, өнөөдөр гэр хорооллоор явж байхад 1500 төгрөгний хонины шулсан ясыг ч
авч чадахгүй эмгэнэлтэй байдалд хүрч, Монгол хүүхдүүдийн ирээдүй хөмөрсөн тогоо
мэт харанхуй болж байхад олны анхаарлыг өөр зүг рүү худлаа чиглүүлж, эрх мэдэл,
ашиг хонжооны тулд хилс хэрэг зохиож, олон хүнд ял үүрүүлж тэгсэн хэрнээ ард
түмний өмнө тулгарч байгаа чухал асуудлуудыг шийдэхгүй байгааг эсэргүүцэж
байна!!! SHARE хийнэ үү!!! Та бүхэнд баярлалаа!
#Хэлмэгдүүлэлтийгзогсоо!!!#ЭсэргүйцэжБайна!!!#Ардтүмнээбод!!!\” гэж бичсэн юм.
Хатуухан хэлэхэд \”Үхсэн
хүн үг хэлдэггүй” гэдэг АН-ынхан \”Ми-8” нисдэг тэрэгний учир битүүлэг ослоор
амь үрэгдсэн Ш.Отгонбилэг агсныг С.Зоригийн хэрэгт холбохоор оролдож эхэлжээ.
Төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг амь үрэгдсэнтэй холбогдуулан \”Эрдэнэт”
үйлдвэрийн асуудлыг ярьдаг ч үнэн хэрэгтээ С.Зоригийн амь насаа алдсан хэрэг Ерөнхий
сайдын албан тушаалтай шууд холбогддог юм.
Чоно борооноор гэдэг шиг баяр
ёслолоор далимдуулан хууль бөөнддөг манайхан иргэдийн тархийг угаах аргадаа
үнэхээр гаршсан бөгөөд С.Зориг хэргийг Ш.Отгонбилэг агсантай холбож хэргээс
мултрах улайрч эхэллээ. Учир нь Д.Булган
өнөөгийн улстөрийн ертөнцийн олон хүний амь амьдралыг дааж байгаа ба тэрбээр
бүх үнэнийг илчилвэл 2016, 2017 оны үед маш ноцтой дүр зураг ажиглагдаад байна.