Үс бол нүүрний адил арчилгаа шаарддаг. Арчилгаа сайтай үс хүний ядарсан царай зүсийг хүртэл өөрчилж чаддаг. Нойргүй хоносон, сэтгэл санаа тавгүйтэн, царай зүс гундсан үед үсээ caйн арчил. Үс арчилгааны хэдэн аргыг танд зөвлөе.
Саун болон бассейнд тогтмол орох нь үс хугарч, хатууруулах эрсдэлтэй. Тиймээс нойтон алчуураар толгойгоо боож, саун, бассейнаас гарсныхаа дараа тэжээлийн шампунь, ангижруулагчаар сайн зайлаарай.
Хүний үс амьсгалын хэрээр ургаж, унах нь их байдаг. Үсний үзүүр гадны нөлөөнөөс болж салаалдаг талтай. Энэ нь үсний хэлбэрийг алдагдуулж, өнгөгүй харагдуулдаг. Салаалсан л бол шим тэжээлээ амархан алдаж, уян хатан чанар нь алдагдсанаар бусад үсэндээ нөлөөлдөг. Тиймээс сард дор хаяж нэг удаа үснийхээ үзүүрийг засуулах хэрэгтэй. Байнга угааснаар хуурайшдаг гэсэн буруу ойлголт байдаг.
Аль болох ойр ойрхон угаах нь сайн. Ингэхдээ үсэндээ тохирсон шампунь, ангижруулагчийг хэрэглэх шаардлагатай. Угаах тусам үс өнгө орж, зөөлөрдөг. Үс тослогтохоороо таагүй үнэртдэг. Энэ үнэрийг дарахын тулд зөөлөн үнэртэй сүрчиг нэг дуслыг усандаа холиод үсээ зайлна. Аль болох хими хийлгэхгүй байхыг хичээ.
Үсийг жинхэнэ хугалж, хуурайшуулдаг зүйл бол хими. Зайлшгүй хими хийлгэх тохиолдолд хуйханд тэжээлийн тос түрхэж, сайтар иллэг хийсний дараа хийлгэх нь илүү дээр. Химитэй үед долоо хоног болгон тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Үс их хэмжээгээр унах нь эрүүл мэндтэй холбоотой. Энэ нь булчирхайн төрлийн өвчнүүд, мөн элэг, цөс өвчилснийг илтгэж байдаг.
Үс тань хэтэрхий их тослогтоод байвал эмнэлэгт үзүүлэхэд гэмгүй. Хагтах нь ходоод гэдэс хямарсны шинж. Хуйх болон үс хуурайших нь бөөр өвдсөнтэй холбоотой.