Дунд сургуулийн цайны газрын чанар стандарт зөрчигдөж байгаа талаар албаны байнга л мэдээлж байдаг. Мөн сүүлийн үед \”газ\”-аас үүдэлтэй галын аюул заналхийлж байгаа тухай ч мэдээллүүд хэвлэлээр хангалттай бичигдсэн билээ.
Гэвч энэ бүх анхааруулгыг албан байгууллагууд үл ойшоосноос болоод осол гэмтлүүд гарсаар л байна. Тодруулбал, өнөө өглөө 06:40 цагийн орчимд Нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийн цайны газарт \”газ\” дэлбэрсэн осол гарчээ. Газ дэлбэрсний улмаас сургуулийн нэг давхарын зүүн хэсгийн цонхнууд хагарч, хайлсан байна. Дэлбэрэлтийн үед сурагчид цуглаагүй байж. Тиймээс ч гэмтэж бэртсэн хүн байхгүй гэж эх сурвалж мэдээллээ. Одоогоор Нийслэлийн 24 дүгээр сургууль дээр Нийслэлийн Онцгой байдлын албан хаагчид дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Амар