Өнөөдөр хойд
хөршийн зарим сайтад \”Монгол Улс замын чанараараа Оросыг давлаа” хэмээн бичжээ.
Тодруулахад, World Economic Forum /Дэлхийн эдийн засгийн форум/-аас жил бүр бэлтгэн гаргадаг Global
Competitiveness Report /Олон
улсын өрсөлдөх чадварын тайлан/-ийн 2015-2016 оны тайлан гарч, энэхүү
тайлангийн нэг хэсэгт болсон замын чанарын үзүүлэлтэд Монгол Улс 140 орноос
104-т бичигджээ. Харин ОХУ 123 дугаар байранд жагссан байна. Дэлхийн эдийн
засгийн форум жил бүр бэлтгэн гаргадаг Олон улсын өрсөлдөх чадварын тайландаа
дэлхийн 140 орныг хамруулдаг бөгөөд энэхүү тайлангийн замын чанар хэмээх нэгэн
үзүүлэлтэд уулархаг бүс нутагт оршдогтоо ч тэр үү бартаат замын \”хаан” гэгддэг
Монгол, Балба зэрэг улс ОХУ-ын дээр бичигдсэнд ихэд гайхширсан бололтой. Тэгвэл
замын чанараар ОХУ-ын хөрш орнууд буюу хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд
болох Киргизстан 131, Украин 132, Молдова 133 дугаар байрт тус тус бичигджээ. Харин
энэхүү жагсаалтын эхний гурван байранд Арабын нэгдсэн эмират, Нидерланд,
Сингапур улсууд оржээ. Тэгвэл жагсаалтын
сүүлийг Сьерра-Леонне, Бенин улс мушгижээ.