Өөрийн интертаймент сонирхолоо даган саяхан \”PEN\” нэртэй dance чиглэлийн уран бүтээлээ гаргаад байсан ард түмний гавьяат Арго багш улс төрийн сонирхолоо даган МАХН-д элсчээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн фейсбүүк хуудаснаа мэдээлж, намын дарга Н.Энхбаяртай авахуулсан зургаа нийтэлсэн байна.
Түүнийг МАХН-д элссэнийг дэмжих хүмүүс байлаа. Мөн эсрэгээрээ буруутгах ч хүн байв. Гэвч манай улсын иргэн улс төрийн намд элсэх, үл элсэх нь үндсэн хуулиар хамгаалагдсан байдаг болохоор түүний шийдвэрийг буруутгаад юу гэх вэ. Намдаа хэрэгтэй боловсон хүчин ч байх юм билүү яаж мэдэхэв.