Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлээд эргүүлэн төлөөгүй гэх асуудлаар 2013 оны долдугаар сараас хойш дуулиан тарьсан “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүг цагдан хориод байгаа билээ. Тэрээр 20 гаруй жил сахарын өвчтэй явж байгаа бөгөөд шоронд хоригдсоноос хойш эмчилгээ нь тасалдаж биеийн байдал нь эрс муудсан талаар зарим эх сурвалжууд мэдээлжээ. Хэрвээ түүнийг удаан хугацаагаар цагдан хоривол нас барах магадлалтай гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгөөд байгаа юм байна.