ШӨХТГ-аас \”Магнай трейд”, \”Жаст Ойл” компаниудыг 2013 онд нэг өдөр шатахуун, дизелийн түлшний жижиглэн худалдаалах үнийг нэмсэн үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн юм. Тиймээс \”Жаст Ойл” компани 941 сая төгрөг, \”Магнай Трейд” компани хоёр тэрбум 368 сая төгрөгийн торгууль төлөх шийдвэр гарсан. Харин тухайн үед хоёр компани шүүхэд гомдол мэдүүлж, өнөөдрийг хүртэл маргаан үргэлжилсэн.
Тэгвэл өнөөдөр ШӨХТГ-аас гурван шатны шүүхээр бүгдэд ялалт байгуулсан учраас хоёр компанид торгуулийг оногдуулахаар болсон талаар мэдээллээ. Хоёр компанид нийтдээ гурван тэрбум 112 сая төгрөгөөр торгохоор болжээ. Тодруулбал, \”Жаст Ойл” компанид 900 гаруй сая төгрөг, \”Магнай Трейд” компанийг хоёр тэрбум гаруй төгрөгөөр тус тус торгохоор болсон байна.