Нисэх, Яармагийн
зам өргөн, бас шинэхэн ашиглалтад орсон болохоор жолооч нар хурд хэтрүүлэх нь
элбэг байдаг. Саяхны өдөр crown маркийн автомашинтай жолооч 153 км/цаг хурдтай явж байгаад хяналтын камерт
бичигдсэн байсан тухай мэдээлэл гарсан.
Ер нь хот дотор
60 км/цагаас дээш хурдтай явахыг замын хөдөлгөөний дүрмээр хориглодог. Гэвч
жолоо нар сийрэг, өргөн зам дээр хурд хэтрүүлж байгаад алдаа гаргаж, осолд
өртсөөр байгаа юм.
Тэгвэл Яармагийн
чиглэлийн зам дээр хурд хэтрүүлсэн жолоочийн эрхийг хасахаар болсон байна.
Ингэхдээ автомашины дугаар, хурдыг хэмжих багаж ашиглахаар болсжээ. Тиймээс
цаашид Яармагийн зам дээр хурд хэтрүүлж, давхих юм бол хяналтын камерт
бичигдэж, жолоо барих эрхээ хасуулах нь.
Амар